Ерөнхий сайд Увсын Засаг даргын томилгоог хүчингүй болголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн дагуу Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг өнөөдөр /12.07/ дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө 129 дүгээр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон 2016 оны гуравдугаар захирамжаа хүчингүй болгож Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж 33 дугаар магадлал гаргасан байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАН дандаа садан төрөл, намын малнуудаа томилж байгаа шдэ. ЭМЯны сайдын томилгоотой танилцах уу? – төрийн захиргааны газрын дарга нь Ө. Энхтүвшин гишүүний дүү, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга нь эрчим хүчний дэд сайд Гантулгын нуудгай, эмнэлгийн тусламжийн газрын дарга нь ШШГЕГ-ын дэд дарга асан Батболдын эхнэр, мониторингийн газрын дарга нь гаалийн Баатарын эхнэр, технологийн газрын дарга нь анагаахын захирал асан наад сайдын багш Лхагвасүрэнгийн хүү, бодлогын газрын дарга нь сайд асан Нямдаваагийн садан, гадаад харилцааны хэлтсийн дарга нь Раднаасэд гишүүний эхнэр, шуурхай удирдлагын хэлтсийн дарга нь ХХБ-ны Мэдрээгийн дүү, хуулийн хэлтсийн дарга нь халдвартын дарга асан наад сйдын найз Алтанцэцэгийн хүү гээд л томилсон байгаам да