Эрүүл мэндийн салбарыг тойрсон халаа сэлгээ

tsogtsetseg_700

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар н.Нарантуяаг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Т.Мөнхсайхан нарыг томилсон билээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга н.Нарантуяа нь МУ-н Дархан аварга Г. Өсөхбаярын эхнэр, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь Хүчит шонхор захын эзэн Тогтмолын хүү гэнэ. ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын даргаар томилогдсон  Л.Мөнхтулга нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал асан Ц.Лхагвасүрэнгийн хүү бөгөөд Тэрээр эм судлаач мэргэжилгүй хэр нь эмийн бодлогын асуудал хариуцсан газрын дарга болсон байна. Л. Мөнхтулга, Т. Мөнхсайхан нар удирдах алан тушаал хашиж байгаагүй нь нийгмийн даатгал дээр бүртгэгдээгүй хүмүүс байх юм. Мөн ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Б. Баярт нь Ардын намын гишүүн, Гаалийн Баатрын эхнэр ажээ.

Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн яам хуучин 5 газартай байсан бол одоо 6 газар, гурван шинэ хэлтэстэй болсон байна. Мэргэжлийн засгийн газар анх байгуулагдаж байхдаа төрийн албанд 20,000 хүнийг цомхотгож, мэргэшсэн, цомхон бүтэцтэй болгон гэж байсан амлалтаа мартсан бололтой.

Төрийн алба бол ил тод байх, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай биш билүү.

Төрийн албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэж заасан байдаг

Сайд хүн төрийн албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэсэн заалт юу болж байна

  Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Гаалийн Баатрын эхнэр Б. Баярт нь эрүүл мэндийн салбарын нэртэй боловсон хүчин, урьд нь яаманд бас л газрын дарга хийж байгаад чөлөөлөгдсөн.  Төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход мэргэшлийн шалгалт өгнө гэж хуулийнд тодорхой заасан байдаг.

 Эрүүл мэндийн яамны хуучин ажиллаж мэргэшсэн 5 газрын даргыг чөлөөлж оронд  намын бодлого уу эсвэл танил тал алин юм бүү мэд шинээр 5 газрын даргыг шууд л томилсон байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаж байгаагаа ил тод байршуулж байх шаардлагатай ийм л асуудал олон нийтэд бухимдал төрүүлж мэднэ.

Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн зарчим юу болов.

Энэ шинээр томилогдож байгаа дарга нар хаанаас яаж яваад  тодорсон нь тодорхойгүй байгаа юм. Эрүүл мэдийн сайд А. Цогцэцэг УИХ-н гишүүн худ Н.Энхболдынхоо дэмжлэгээр сайдын тааварт байгаагүй шиг эмнэлгийн даргын тааварт ороогүй хүмүүсийг даргаар тавьж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захиралаар Нарантуяаг томилогдсон явдалд олон түмэн цахим сүлжээгээр сэтгэл дундуур байдлаа илэрхийлж байх жишээтэй.

В.Оюунчимэг


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

одоо энэ халаа сэлгээгээ зогсоо

Нэр: ШИНЭ ОН Огноо: 7 December 2016

БОЛЬЁ ОО

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

deerem ulaandaa garjee

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

za za hud urgiin zasgiin gazriin zalgamj gej ene dee

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Khuurkhii dee мөнгө мөнгө мөнгө

Нэр: ноён Огноо: 7 December 2016

Толгойд нь мөнгө олох бодол байнга явдаг хүн дээ.Томилгоонд гайхах зүйл алга.

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Нарантуяа гэргийгээ л сайн хийх хэрэгтэй ийм хүмүүссалбарыг унагаж бнадоо

Нэр: iren Огноо: 7 December 2016

ЭМЯны сайдын томилгоотой танилцах уу? – төрийн захиргааны газрын дарга нь Ө. Энхтүвшин гишүүний дүү, нийгмийн эрүүл мэндийн газрын дарга нь эрчим хүчний дэд сайд Гантулгын нуудгай, эмнэлгийн тусламжийн газрын дарга нь ШШГЕГ-ын дэд дарга асан Батболдын эхнэр, мониторингийн газрын дарга нь гаалийн Баатарын эхнэр, технологийн газрын дарга нь анагаахын захирал асан наад сайдын багш Лхагвасүрэнгийн хүү, бодлогын газрын дарга нь сайд асан Нямдаваагийн садан, гадаад харилцааны хэлтсийн дарга нь Раднаасэд гишүүний эхнэр, шуурхай удирдлагын хэлтсийн дарга нь ХХБ-ны Мэдрээгийн дүү, хуулийн хэлтсийн дарга нь халдвартын дарга асан наад сйдын найз Алтанцэцэгийн хүү гээд л томилсон байгаам да

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Цогцэцэг авгай үнэндээ илтэд шаардлага хангахгүй хүмүүсийг шууд томилуулсан ш дээ. Томилуулсан биш, бараг л томилсон л доо. Хуучин Хүрэлбаатрыг ТНБД байхад туслах нь байсан, Гантулга дэд сайдын нууц хүүхэн нь Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, МАХН-аас сонгуульд нэр дэвшээд байсан, эрүүл мэндийн сайд болно гэж сэрүүн зүүдлээд байсан Лхагвасүрэнгийн хүү нь Эм технологийн газрын дарга, бас хуучин сайд Нямдаваагийн хэвлэлийн төлөөлөгч байсан Төмөртогоо Стртегийн газрын дарга гээд л яавч МАН-ы бодлогоор биш нь тодорхой хэдэн хүүхдүүд цуглуулсан. Өөрөө томилгоогоо толгой мэдэж хийснээ улс орон даяар өөрийнхөө амаар хэлээд байна лээ ш дээ. Томилгооноос болоод хүмүүс над руу дайраад байгаамаа гээд яриад байна лээ. Тийм тэнэг хүн байх уу.

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Baliar shulmas alban tushaal naimaaltsaj olson munguuruu Hugjliin banknaas avsan heden terbumiinhaa zeeliin huug tulj baigaa bizdee bodvol. Ter zeelee huduu aj ahuin yamni ner deer avsan baidag yum. ATG sain shalgaarai

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Urgiin modnii salaanii neg shu dee ene avgai kkkkkkkkk

Нэр: Anonymous Огноо: 8 December 2016

Ene shar deeltei avgai ugaasaa shizo shde

Нэр: Anonymous Огноо: 8 December 2016

Энэ хэдэн тэрбумын зээлтэй, зээлээ хөгжлийн банкнаас авсан байдгийм. Тэрнийхээ хүүг төлөх гээд албан тушаал найсаалцсан байхгүй юу даа. Одд эмийн сангийн стандартыг өөрчлөх ажил хийх гэж байгаа. Яагаад гэвэл өөрөө эмийн том бизнестэй хүн шүү дээ. Ханган нийлүүлдэг компанитай, бас 2 аптектай. Ийм л шулмас сайд болсон шүү дээ

Нэр: иргэн Огноо: 8 December 2016

10 давхар эмнэлэгтэй, 2 эмийн сантай, эмийн уйлдвэртэй аймар ашиг сонирхолын зорчилтэй шунал нь дэндээд шулам болсон заваан авгай. Бушуун зайлаасай

Нэр: иргэн Огноо: 8 December 2016

Монголын торд урт шар дээлтэй нэг эрэгтэй босоо ороолон байсан одоо эруул мэндийн салбар нэг ийм дээлтэй эм шуламтай болжээ дэ

Нэр: irgen Огноо: 8 December 2016

Төрийн албаны зөвлөл юугаа харж байнаа? Сонгон шалгаруулалтаар хүн амьтан томилдог хууль журамгүй билүү? Ажлаа хийж чадахгүй бол татан буугдвал ясийн ТАЗ-ынхаан? Татвар төлөгчид та нарыг ажлаа хий гэж тэжээж байгаам биш үү, хиймээргүй байвал өөрсдөө тараад татвар төлөгчдийг нэг ч гэсэн дарамтаас салгаадах аа. Ийм даварсан сайд гэж ер нь юу байсиийн???

Нэр: Anonymous Огноо: 8 December 2016

Төрийн албаны зөвлөл юугаа харж байнаа? Сонгон шалгаруулалтаар хүн амьтан томилдог хууль журамгүй билүү? Ажлаа хийж чадахгүй бол татан буугдвал ясийн ТАЗ-ынхаан? Татвар төлөгчид та нарыг ажлаа хий гэж тэжээж байгаам биш үү, хиймээргүй байвал өөрсдөө тараад татвар төлөгчдийг нэг ч гэсэн дарамтаас салгаадах аа. Ийм даварсан сайд гэж ер нь юу байсиийн???

Нэр: Anonymous Огноо: 12 December 2016

Urt shar deeltei shizo avgai

Сэтгэгдэл бичих