7 настай охин амиа алдахын өмнө “Баяртай” гэж жиргэжээ

1201612061481009250Сирийн Алеппо хотод бөмбөгдөлтөд амиа алдсан Бана Алабэд хэмээх 7 настай охины араас дэлхий нийт гашуудаж байна. Тэрээр амиа алдахаас хэдхэн минутын өмнө твиттертээ сүүлчийн үгээ бичиж амжсан бөгөөд өөрийнх нь төлөө болон Сирийн ард түмний төлөө залбирахыг хүн бүрээс хичээнгүйлэн гуйж, “Баяртай” хэмээжээ.

Энэ жиргээ дэлхийн хэдэн сая хүнд хүрч, Бана Алабэд охиныг орчин цагийн Анна Франк гэж зүйрлэсэн байна.

Сирийн Алеппо хотын зүүн хэсэг тэр чигтээ бүслэлтэд байгаагаас энгийн иргэд хэдэн зуугаараа амиа алдаж, дайны золиос болж байгаа юм. Бөмбөгдөлт эхлэхээс өмнө Бана Алабэд охин “Давшилт эхэллээ. Яг одоо хаана ч минут бүр л үхэл мэдрэгдэж байна. Бидний төлөө залбираарай. Баяртай Фатемах #Алеппо” гэсэн сүүлчийн жиргээгээ бичээд хэдхэн минутын дараа бөмбөгдөлтөд өртөж өөд болжээ.

Хэдийгээр Алабэд охин амиа алдсан ч түүний твиттер хуудсыг 200 мянган хүн дагасан байна. Мөн дэлхийн энх тайвны байгууллагууд сири охины дурсгалыг хүндэтгэж, дайны эсрэг сан байгуулсан төдийгүй Алеппо хотод буй энгийн номхон иргэдийг тус хотоос гаргахыг сөргөлдөгч талуудаас хүсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих