ТРАНСЖЕНДЕР СОЛОНГООС ЗАРАХ ХҮҮХЭН СУРАГЛАСАН БАЯЧУУД ИНГЭЖ ОНИГОО БОЛОВ
Хүйсээ солиулж амжаагүй ч гадаад төрх, бие галбираараа жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй үзэсгэлэнтэй болсон трансжендер мисс Солонго буюу Б.Билгүүн сүүлийн үед чамгүй эрэлттэй байгаа сурагтай. Энд тэндхийн телевизийн нэвтрүүлэгт уригдаж, олны танил хүмүүсийн нүүр хувиргалт, стиль имижийг хүртэл тодорхойлох болсон тэрбээр МҮОНРТ-д хүртэл ажиллаж эхэлсэн юм байх.
Баян найз залуугийнхаа ачаар тохилог байр, тансаг машинтай болсон гэдгээ түмнээс нуугаагүй Солонго тун удахгүй бие хамгаалагчтай болох гэж байгаагаа ч бардам нь аргагүй зарлаад амжсан. Харин эхээс төрөхдөө эр хүйстэн байсан түүний нэрийг барьж, зарим залуус шөнө оройн цагаар эмэгтэй хүн шиг хувцаслан биеэ үнэлж байгааг эрс буруушаасан тэрбээр энэ талаар нэлээд олон удаа анхааруулсан билээ. Гэвч үр дүн муутай байсан уу, яасан.
Саяхан өөрийн цахим хуудаснаа мөн л “Эрчүүд минь, би хүүхэн зардаггүй. Шаардлага ч алга. “Танай тэрнээс, энэнээс хүүхэн олуулсан. Сэтгэлд хүрэгүй нь. Чамд байна уу” ч гэх шиг. Тэд чинь хүүхнээс дорд амьтад. Тэгээд л өөрсдийгөө доромжилж л байг. Ямар л таарсан юмнуудаа зардаг бол доо. Хийж чадах нь ердөө л тэр. Намайг мянган хүүхэнтэй ч харьцуулах шаардлагагүй. Мэдрэмж минь цор ганц… Олон юм асууж сураглаад байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад өгөмц” хэмээн бичиж хэнийг ч юм сүрдүүлээд авчээ. Трансжендер бүсгүйгээс зарах хүүхэн сурагласан баян залуус нь чухам хэн байсныг тааж ядсан хүмүүс тун олон байна лээ шүү.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tyı tyı al bhguı bj emegteı geed bgaa yumaa