Адууг амьдаар нь хил гаргахыг бүрмөсөн хорихыг даалгалаа
Хилээр гаргахаар машинд ачсан 50 гаруй адуу өвс тэжээлгүйгээс үхсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, монголчуудын дургүйцлийг төрүүлээд байна. Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд У.Хүрэлсүх адууг хилээр амьдаар нь гаргахыг хориглосон. Гэвч энэ хоригийг үл тоомсорлосон хүмүүс адууг ачиж, 50 гаруйг нь үхүүлжээ.
Шадар сайд энэ асуудалд анхаарал хандуулж, ”Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй” гээд адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт “дахин” үүрэг болголоо. Сайдын үүргийг биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно гэдгээ ч хэлсэн байна.
В.Бат
URL: