Грекийн өрийн дарамтыг бууруулна

ef9b073c2a70f9cc004f2821c817a269_x3Еврогийн  бүсийн  орнуудын  сангийн сайд нар Грекийн өрийн дарамтыг бууруулах  цогц  арга хэмжээний хөтөлбөрийг  баталлаа. Европын  тогтвортой байдлын механизмын  тэргүүн  Клаус  Реглинг  энэхүү  багц  арга хэмжээг  ирэх 7 хоногоос  хэрэгжүүлж  эхлэхийг  мэдэгдлээ.  Ингэснээр  2060 он  гэхэд  Грекийн нийт өрийг  дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь  20 хувьд хүртэл  бууруулах боломжтой болох юм. Өнгөрсөн сарын  эхээр  Грекийн  Ерөнхий сайд  Алексис Ципрас  Еврогийн бүсийн  орнуудын  зүгээс  тус улсад  хийгдэж байгаа эдийн засгийн шинэтгэлд  тавих  дүгнэлт тун удахгүй  дуусах  гэж  байгааг мэдэгдэж  байсан.

2015  оны  7 дугаар сард  Еврогийн бүсийн  орнуудын удирдагчид Грекийн  асуудлаарх  шуурхай  дээд уулзалт хийхдээ тус улсын эдийн засагт санхүүгийн тусламж  үзүүлэх тохиролцоонд хүрч  гэрээ баталсан юм.  Энэ гэрээнд  Грекийн  өрийг тодорхой үе шаттайгаар  хүчингүй болгох асуудал  тусгагдаагүй  ч тус улсад  асар их  өрөө  төлөх  илүү  их  цаг  хугацаа олгохоор  болсон. Түүнчлэн  тэр үед   Европын  зээлдүүлэгчид нь  Грект  ирэх 3 жилийн  хугацаанд  нэмж  86 тэрбум еврогийн  зээл  олгоход бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих