АН-ын гишүүн Д.Пүрэвсайхан: Миний оронд Баярцэцэг гэдэг хүн томилогдож орсныг өнөө өглөө л мэдлээ

1АН-ын VI Их хурал ид үргэлжилж байна. Нам доторх фракцуудаа хүлээн зөвшөөрдөг АН-ын хувьд хурлын төлөөлөгчдийг сонгохоос эхлээд шударга бус үйлдлүүд гарч эхэллээ. “АН-ын Их хурлын төлөөлөгч сонгох журам”-даа намын анхан шатны үүрүүд хуралдаж төлөөлөгчөө сонгоод, түүнийг нь аймгийн намаар дамжуулан зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын намын удирдлагууд үгсэн хуйвалдаж, сонгогдож ирсэн жирийн гишүүдийн оронд өөрсдийн хүнээ төлөөлөгчөөр томилсон хэрэг гарчээ. Энэ талаар Орхон аймаг дахь АН-ын жирийн гишүүд төлөөлөгчид хэвлэлийн хурал хийсэн юм. Хурлын мэдээллийн талаар Орхон аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Доржпүрэвээс тодрууллаа.

3

Орхон аймгийн АН-ын ХЭГ-ын дарга Д.Доржпүрэв: АН-ын Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон жирийн гишүүдийн оронд “Шонхор” фракцийн хүмүүсийг томилж орууллаа

-АН-ын Их хурлын төлөөлөгчийг шударгаар сонгогдоогүй талаар мэдээллээ. Чухам юу болсон юм бэ?

-АН-ын Их хурал бол зөвхөн АН-ын шинэчлэлийн асуудал биш Монгол Улсын цаашдын бодлогод нөлөөлөх том хурал. Бид энэ хурлаар шинэчлэл ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ хурлын төлөөлөгчдийг сонгох асуудал зарим газар шударга биш явагдлаа. Тухайлбал манай Орхон аймгийн төвд 21 багтай, зуу гаруй хүн амтай. Нэг багаас нэг төлөөлөгч сонгох дүрэмтэй юм. Гэтэл анхан шатны байгууллага болох намын үүрээс сонгогдсон төлөөлөгчдөөс долоог нь Баян-Өндөр сумын АН буюу Орхон аймгийн төвийн намын нөхөд дураараа өөрчилсөн.

-Хурлын төлөөлөгчдийг сонгох процесс хэрхэн явагдсан бэ?

-11 сарын 30-ны дотор хурдлын төлөөлөгчдөө сонгох ёстой. Энэ журмын дагуу 11 сарын 26-27нд үүрүүд хуралдаж төлөөлөгчдөө сонгоод нэрсээ явуулсан. Гэтэл Баян-Өндөр сумын намынхан Зөвлөлдөх зөвлөлөөрөө хэлэлцэж шийдвэрлэнэ гээд материалыг авсан юм. Тэнд хоёр хоног хүлээлгээд аймгийн намын хороонд материалыг өгөлгүйгээр шууд хот руу явуулсан байсан. Ингээд өнөөдөр хуралдаа ирэхэд сонгогдсон долоон төлөөлөгчийн оронд өөр хүмүүсийг томилоод оруулчихсан байна.

-Хасагдсан хүмүүс аль нэг фракц бүлэглэлд хамаардаг уу?

-Намын жирийн гишүүд. Харин энэ хүмүүсийн оронд томилогдож, мандат аваад хуралд орчихсон долоо нь АН дахь “Шонхор” фракцад хамааралтай хүмүүс.

-Ингэж зохион байгуулсан эзэд нь хэн бэ?

-Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаа, Баян-Өндөр сумын намын үүрийн дарга Ц.Батхуяг нар энэ бусармаг үйлдлийг гардан зохион байгуулсан.

-Хурлаас өмнө энэ асуудлаа намын дээд шатны байгууллагадаа тавьсан уу?

-11 сарын 30-нд ийм шударга бус зүйл боллоо гэж мэдээд Б.Эрдэнэбат дарга руу бичиг явуулсан ч одоо хүртэл хариу өгөөгүй. Өнөөдөр Их хурлын мандатын коммист энэ тухайгаа дахин бичгээр мэдэгдлээ.

-Өөр аймгуудад ингэж төлөөлөгчдийг томилсон асуудал гарсан уу. Та бүхэнд мэдээлэл байна уу?

-Өнөөдөр Их хуралд ирсэн жирийн төлөөлөгчидтэй ярьж байхад Дорнод, Ховд, Өвөрхангай аймгуудад бас ийм асуудал үүссэн гэсэн.

-Томилгоогоор төлөөлөгч оролцуулна гэдэг чинь намын даргад мандат өргөх автомат саналтай болно л гэсэн үг дээ?

-Жирийн гишүүд бүү хэл Монгол Улсын нийт иргэн АН-ын Их хурлыг анхааралтай ажиглаж байна. Намын нийт гишүүдээсээ олонхоороо шударгаар сонгогдсон шинэ намын даргатай болно гэж харж хүлээж байгаа. Гэтэл ингэж анхан шатнаасаа амбицалж, фракцалж, өөрсдийн хүнээр төлөөлөгчдөө томилж оролцуулж байхад яаж бүрэн дүүрэн итгэж чадах билээ. Энэ Их хурлаар даргаа сонгохгүй, дүрмээ шинэчлэнэ гэж ярьж байгаа. Гэхдээ хурал хаашаа эргэхийг таашгүй шүү дээ.

Орхон аймгаас АН-ын Их хуралд төлөөлөгчдөөр сонгогдсон боловч оролцож чадаагүй хүмүүс хэвлэлийн хуралд ирсэн байлаа. Тэдний сэтгэгдлийг хүргэе.

 2

АН-ын гишүүн Д.Пүрэвсайхан: Фракцын хүнээ оруулахын тулд жирийн гишүүдийн саналыг үнэгүйдүүллээ

Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон боловч “хасагдсан” Д.Пүрэвсайхан гуайн сэтгэгдлийг сонслоо.

-Та хуралд оролцохгүй болсноо хэзээ мэдэв?

-Би Орхон аймгийн Уурхайчин багийн намын үүрээс сонгогдсон. Гэтэл миний оронд Баярцэцэг гэдэг хүн томилогдож орсныг өнөө өглөө л мэдлээ.

-Таныг сонгосон үүрийн хурал хэрхэн явагдсан бэ?

-Манай намын үүрийн хурлаас АН-ын VI Их хурлын төлөөлөгчид сонгогдохоор гурван хүн өрсөлдсөн. Би олонхийн санал авч, үүрээ төлөөлөхөөр болоод, анкет материалаа бүрдүүлж, хурал зохион байгуулах журмын дагуу аймгийн намын хороонд явуулсан.

-Таны материалыг хаанаас сольчихсон бэ. Та хэнд гомдолтой байна?

-Шударга бус үйл ажиллагаа явуулсан Баян-Өндөр сумын намын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаа нарт маш их гомдож байна.

-Та тэдгээр хүмүүстэй үзэл бодлын зөрчилтэй юм уу?

-Үгүй ээ, тэд намайг таних ч үгүй. Зүгээр л өөрсдийн фракцын хүнээ оруулахын тулд жирийн гишүүдийн саналыг ингэж үнэгүйдүүлж чадаж байна. Би одоо намын дүрмийн шинэчлэл, хурлын явцыг гаднаас нь л харж суухаас өөр аргагүй боллоо.

4

5


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Ха ха ха Энэ Доржпүрэв гэгч эрүүл бус хүн юм биш үү, УИХ-н сонгууль, аймгийн сонгууль, Сумын сонгуульд АН-н эсрэг явсан хүмүүс АН-н гишүүн гээд яваад солиороод байх юм. Онигоотой новш юмаа. Зохион байгуулж байгаа хүн нь Мягмарсүрэн, Батчимэг нар гэсэн шүү, Ичих булчирхай байдаггүй юм байх даа

Нэр: Anonymous Огноо: 7 December 2016

Онигоотой лаларууд байх юм аа, Ичих юм алга аа. Уг нь одоо сөрөг хүчин болсон АН -нхан МАН тайгаа л байлдмаар юм утгагүй новшнууд юмаа

Нэр: bold Огноо: 7 December 2016

Сонгуульд намын эсрэг явсан,намынхаа хүний эсрэг бие дааж нэр дэвшсэн нөхдүүд лоозон бариад зогсож байх юм даа,өөрсдөө намаас гарах ёстой хүмүүс намын гишүүн гээд явж байдаг,ичих хэрэгтэй.

Нэр: зочин Огноо: 13 December 2016

Энэ АН үнэхээр бүтэхгүй э.

Сэтгэгдэл бичих