Нөлөөнд орсон Шүүх эмнэлэгийн дүгнэлт

15218440_1811204872491068_410391130_n2016 оны 5 сарын 31-нээс 2016 оны 6 дугаар сарын нэгний шилжих шөнө айлын хашаа мөргөж, гэрт унтаж байсан хүмүүсийг гэмтээсэн хэрэг гарсан. Энэхүү хэргийн хохирогчид харин өнөөдөр хүртэл хохиролоо барагдуулж амжаагүй л шүүхийн үүдийг сахидаг, шүүгч өмгөөлөгчдийн амыг хардаг ажилтай л болсон аж. Гэтэл өнөө мөргөсөн гэх этгээд Б нь танил талаа ашиглан Шүүх эмнэлэгийн дүнд нөлөөлчихөөд додигор сууж байгаа гэнэ.

Өнөөгийн нийгэмд танил тал, мөнгөтэй нь л бүхнийг өөрийн талдаа эргүүлж чаддаг болсон цаг болохоор тэр. Хачирхалтай нь өнөө гэртээ унтаж байгаад мөргүүлж гэмтсэн эмэгтэй 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй хоёр ч удаагийн хагалгаанд орчихсон, мөн дээр нь хэвлийдээ тээж байсан үрээ алдчихсан сэтгэл санааны хохиролтой, бөгөөд ой найман сартай хүүхэд нь түнхний хугаралтай насаараа хазгар болчихоод байхад хүртэл хүндэвтэр гэмтэл гэсэн онош тогтоогоод гэдийчихсэн гэх.

Ядахад шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гээд байгаа аж. Гэтэл нөгөө талын өмгөөлөгч ирдэггүйгээс шүүх хурал нь хоёр ч удаа хойшилсон ер нь л хүнд суртал гээчийг биеэрээ мэдэрч байгаа гэнэ.

15239371_1811208995823989_1747145669_n 15282094_1811209052490650_1149803107_n 15292691_1811207922490763_444274969_o 15301340_1811204915824397_1370003202_n 15310512_1811204932491062_1408368556_n

Айлын хашаа, гэрийг мөргөж орсон гэх эмэгтэй нь Гэмтэл Согог Судлалын Төвийн сувилагч гэдгийг хожим мэдсэн аж. Гэтэл иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах тангарагтай эмнэлэгийн ажилтан хүртэл өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй харин ч танил талаараа нөлөөлж байгаа нь харамсалтай. Энэ ганцхан л жишээ. Ер нь нөлөөлөлд орсон Шүүх эмнэлэгийн дүгнэлт энэ мэтээр олон иргэдийг сэтгэл санааны хохиролтой үлдээсээр байх уу.

 

 

Fact.mn


URL:

Нэр: зочин Огноо: 7 December 2016

Iim ymnuud horoogoo dvvren boltson ba oo ene zswaan tur hizee tsewer boloh ym boloo

Сэтгэгдэл бичих