Г.Уянга Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын зөрчлийн шалтгааны талаар юу хэлэв…
Одоогийн улстөрийн хамгийн том дайн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хооронд болж байна. Түүний дэргэд Н.Энхбаяр С.Баяр эсвэл М.Энхболд Ц.Энхтүвшин нарын зөрчил бараг л байлдаж тоглохтой адил. Н.Алтанхуягийн нэгдүгээр хүнийг буруутгасан цуврал мэдэгдэлд Ц.Элбэгдорж өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн нь олны анхааралд өртжээ. Тэрээр, “Би Монголоо өмөөрдөг. Хуулийг хамгаалдаг. Эрх чөлөөг өмгөөлдөг. Үүнээсээ болж заримд нь ад болдог хүн дээ. Намайг гүтгэхээр, надаас “айхгүй” гэхээр,надтай тэмцэхээ илэрхийлэхээр би тайвширдаг. Намайг яах ч үгүйг мэддэг болоод л тэр” хэмээн бичсэн. Харин ТТЭНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Уянга хариуд нь “Минийхээр бол Монголоо хамгаалж, хуулийг хэрэгжүүлж, эрх чөлөөг эдлүүлбэл ад биш од болно. Сэтгэлгээ буруу. Поп үгүүд байна” гэж үгүйсгэсэн. Гэхдээ тэрээр өмнө нь тэдний тэмцлийн шалтгааны талаар ийм “онош” тавьж байсан нь бараг л ортой гэнэ.
НУУЦ.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үнэнийг ёстой сайхан хэлжээ. Элдэвхудалчийг эртхэн зайлуулахгүй бол бид баларлаа. Солонгосчууд ямар мундаг үлгэр дуурайлал үзүүлж байна!