МАН-ын бүлэг хааллтай хуралдааны цаана дөрвөн сайдыг огцруулах асуудлаар хэлэлцэв
УИХ дахь МАН-ын бүлэг өргөтгөсөн хурлаа өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хийсэн.
Тэд хурлаа хаалттай хөшигний цаана хийсэн бөгөөд сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй нь цаанаа учиртай аж.
Улмаар МАН-ын бүлэг энэ удаагийн хуралдаанаар төрийн албаны томилгоо, томилогдсон хүмүүсийн чадамжийн талаар хэлэлцсэн гэж эх сурвалжууд хэлж байна. Тэрээр огцруулах суудал нь яригдаж буй дөрвөн сайдын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл явсан ч гишүүдийнх нь зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн.
Тодруулбал, Хууль зүйн сайд С.Бямбацогтод хариуцлага тооцох, бүр сайдын суудлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах талаар ч зарим гишүүд үг унагасан сурагтай.
Сүүлийн үед тус намынханыг хоёр талцан хагаралдахад хүргэж буй асуудал нь Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төсөл. Үүнээс үүдэн УИХ, Засгийн газар хоорондоо маргаан үүсгэснээс гадна Засгийн газрын зарим гишүүн С.Бямбацогттой муудалцсан гэх яриа яригдаж байгаа юм.
Мөн УИХ-ын сонгуулийн дараа төрийн албаны халаа, сэлгээ ширүүн болсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч болох Т.Саранг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар очсон, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал гэх зэргээр төрийн томилгоо төрлийнх боллоо гэх шүүмжлэл гараад байгаа билээ.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн томилгооны асуудлаас үүдэж Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж гишүүд санал нэгджээ.
URL: