ОХУ-ын осолдсон сансрын хөлөг Монголын хилийн ойролцоогоос олджээ

147a0d5cf4ec4864808d7ee8b87f00bcСансарын станцад хангамжийн ачаа хүргэх байсан ОХУ-ын сансрын ачааны хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт агаар мандалд осолдож, унасан билээ.

Тодруулбал, Казакстаны Байкануур олон улсын сансарын станцаас хөөрсөн, 2.4 тонн ачаа бүхий “Прогресс МС-04” нэртэй сансрын ачааны хөлөг газраас хөөрснөөс 6 минут 22 секунтын дараа 190 км өндөрт осолдож, Тува Монголын хилийн зааг орчимд унажээ.

Роскосмосын мэдээлж буйгаар ачаанд 710 кг түлш, 420 кг цэвэр ус, 315 кг хоол хүнс, 115 кг эмнэлгийн бүтээгдэхүүн, 90 кг ариун цэврийн хэрэгсэл, 52 кг хүчилтөрөгч байжээ. Түүнчлэн задгай сансарт ажиллах шинэ хувцас хэрэглэл байжээ.

Энэ удаагийн осол болсноор сүүлийн 25 сард дөрөв дэх удаагийн осол болж байгаа юм. Тухайлбал, 2015 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Союз хөлөг мөн адил пуужингаас салах үедээ осолдож байсан бол 2015 оны есдүгээр сард “SpaceX’s Falcon 9” хөлөг хөөрөлтийн явцад осолдсон.

Олон улсын сансарын станцад одоогоор ОХУ-ын 3, АНУ-ын 2, Францын 1 сансрын нисгэгч ажиллаж байгаа бөгөөд Францын нисгэгч Томас Пескуйт “Дараагийн хангамжийн хөлөг иртэл бид зүгээр” хэмээн жиргэжээ.

Дараагийн хангамжийн хөлөг онгоцыг арванхоёрдугаар сарын 9-нд хөөрнө.

Б.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих