Дуучин Амараагийн асуудлаар ОХУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүллээ

5293

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын иргэнд зодуулсан хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын элчин сайдын яаманд албан бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт:

“Оросын холбооны Улсын Элчин  Сайдын яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23.00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн …. хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн” хэмээжээ.

5294


URL:

Сэтгэгдэл бичих