Шүүгч Дээгийгийн ”лагерь” авч явахыг хүссэн залуу шоуг өндөрлүүллээ

Уян налархай хөдөлгөөн, секси байдлаараа охид, бүсгүйчүүдийн нүдийг хужирлаад авсан “pole dancer” Ч.Цэнгүүний үзүүлбэр үзэгчдийн дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл  өчигдөр“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн финалд үлдэх 8-ын сүүлчийн хоёр оролцогч тодорсон бөгөөд Ч.Цэнгүүн үлдэж чадаагүй нь цахим хэрэглэгчдийн дунд шуугиан тарих болов. Шүүгчдийн зүгээс халуухан Цэнгүүнээс илүү зүйл хүсэж байсан боловч сэтгэлээ бүрэн зориулаагүй байна гэж үзсэн  учраас хүч, хөдөлмөр, сэтгэл гаргасан “Алтай” хамтлагийг тэнцүүлнэ хэмээн хатуухан хэлээд авна лээ. Харин хэлье гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлдэг Дээгий шүүгч л Цэнгүүнийг дэмжиж байсан юм.  Үзүүлбэр үзүүлсэн долоо хоногтоо л сошл ертөнцийн гол сэдэв болдог Ч.Цэнгүүн финалд өрсөлдөх эрхгүй болсон ч түүнийг өмөөрөгчдийн цуваа тасрахгүй байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Zone.mn


URL:

Сэтгэгдэл бичих