Х.Тэргэл: Нэг Монгол хүн уйлж явбал нулимсыг нь арчилцаж сурахсан

5274

НЭГ МОНГОЛ ХҮН УЙЛЖ, ГЭНЭТИЙН ЗОВЛОН АМСАЖ ЯВАХАД ДЭВСДЭГЭЭ БОЛЬЦГООХСОН

Өөрийнхөө шүү өрөөл бусдын биш газар шороон дээр харийн иргэнд зодуулчихаад яваа бүүр олны танил эх оронч сайхан сэтгэлтэй хийсэн бүтээсэнтэй бүүр удам судраараа шүү дээ нэгнээ хужаагийн эрлийз хохь нь, далчигнасан юм байдгийн больж ч гэж байх шиг аяа тэр зарим нэгэн сэтгэгдлүүдийг хараад бөөлжис цутгамаар.

Бүүр иймэрхүү муухай сэтгэгдлийг яруу найрагч гэж өөрийгөө нэрийдсэн нэгэн хүртэл бичсэн байсныг хараад гутрав. Үнэхээр л баталж чадсан эрлийз хурлийз нь үнэн юм бол бүүр ч бахдан биширч ,бүүр сөгдмөөр юм байна. Цээжээ дэлдсэн худлаа ярьсан гурван үеийн түүхээсээ хэтрэхгүй МОНГОЛ гэх бидний дэргэд бүүр илүү, илүү юм байна . Ийм эрлийз, хурлийз хүмүүс байдаг бол би хувьдаа бүгдийг нь хайрлан бишрэнэ.

Нэг Монгол хүн жавхаатай явбал баярлаж, нэг Монгол хүн уйлж явбал адилхан уйлмаар санагддаг. Ядаж л нулимсыг нь арчиж өгч чадахгүй бол нулимж зогсох Монгол хүн та юутай гутамшигтай вэ.

Атаархал ,хорслоор хоол хийж идээд цаддаг юм болов уу бид. Харийн иргэдэд бүүр эх орондоо шүү Оросуудад, Хятадуудад ,цаашлаад Солонгос, Америк, Вьетнамуудад зодуулчихаад , алуулчихаад, тахир дутуу болчихоод ах дүүгийн найрамдал гээд чимээгүйхэн бөхөлзөөд бид сурчихсан шүү дээ угаасаа.

Эзэндээ хав, эхнэртээ арслан гэдэг шиг үнэндээ шог харагдах юм. Гэхдээ ядаж өөрсдөө зодуулаад хохироод явж буй нэгнээ энэ мэтчилэнгээр тавлаад суухаа больчихвол яасан юм бэ найзуудаа.

Тэр хүний оронд та ч ,би ч зодуулчихаад байж болох л байсан ,тийм өдөр хожим ирэхийг хэн ч үл мэдэх.

Аймхай мөртлөө , атаархуу. Чадалгүй атлаа чанга дуугарах дуртай цээж, гүзээгээ дэлдэгсэд минь түрүүлэн бусдыг тавлаж, доромжилхоосоо өмнө ганцхан хором ингэлээ гээд ямар ач холбогдолтой, ашигтай юм бэ гэж бодож суралцаарай даа.

Бусдын зовлон чамд тавлах жаргалыг өгч байвал чиний зовлон ч бас хэн нэгэнд тийм цэнгэлийг эдлүүлдэг юм шүү дээ . Зовлон гэдэгт үхэл, гэнэтийн хагацал, өвчин ,бэртэл ордог.Түүнээс эрээс, эмээс салах сарнихыг зовлонд тооцдогүй юм.

Өөрийгөө боддог, хайрладаг хайрынхаа өчүүхнээр энэ хүнийг бодоод үзээрэй. Өөртөө хүсдэг, шунадаг, тэр их хэмжээгүй жаргалаасаа өчүүхэн үртэсийг нь ядаж өрөөл нэгэндээ жаахныг ч болов ерөөж хүсэж сурцгаахсан.

Нэг Монгол хүн дээш гарвал хамтдаа баярлаж бахдаж сурцгаахсан. Нэг Монгол хүн уйлж явбал нулимсыг нь арчилцаж сурахсан. Бид нар бүгдийг бүтээж, бид нар бүгдийг сөнөөдөг…

Бид нарыг хэн ч биш өөрсдөө өөрсдийгөө сөнөөж дуусч байна даа, ханадаггүй гэж үү тэгээд үүндээ.

Урлагийн хүмүүс Амраа шиг ийм дайчин зоримог, эх оронч ,бахархалаар дүүрэн, үлгэр дууриалтай, тусч ,өгөөмөр байдаг нь олон билүү???

Өмгөөлөн хамгаалах эзэнгүй улс уу бид? Өрөвдөн хайрлах сэтгэлгүй ард түмэн үү бид?

Огт уулзаж харьцаж үзээгүй ч үнэхээр л бахархууштай бахдууштай Монгол эр хүн чамаар бахархдаг. Эрүүл энхийн бурханд залбиран гуйя. Энэ залууг хурдан эрүүл саруул болгож хайрлаарай. Эх орондоо биднийг айх аюулгүй амьдруулж хайрла төр засаг минь ээ.

Монгол хүн Монголдоо л үнэтэй. Бид үнэ цэнэтэй амьдарцгаамаар байна. Ийм сайхан нэртэй, олны танил, өгөөмөр уран бүтээлчээ л Монгол хүн бүр өмөөрч , чадахгүй юм бол захын хэн ч танихгүй Монгол хүн бол бүүр л түй ч үнэгүй шүү дээ.

Монголчууд минь өөрсдийгөө үнэлж үнэ цэнэтэй байлгаач гэж та нараасаа гуйя. Энэ бол ганцхан Амраагийн хэрэг асуудал ч биш нийт Монгол хүн бүрийн эрх ашиг өөрийнхөө газар шороон дээр хэрхэн үнэгүйдэж буйн тод жишээ болж байна.

Зангидсан гар шиг байж Монголчууд бид ямар их хүчтэй вэ гэдгээ дуу хоолойгоо нэгтгэн харуулах хэрэгтэй.  Эцэст нь дахин дахин хэлэхэд бид нэгнээ дэмжиж, өмгөөлж, хамгаалж чадвал…

Бид нар бүгдийг бүтээнэ.

Хулганайн Тэргэл. Чикаго хот


URL:

Сэтгэгдэл бичих