Хятадад долоо хоногийн дотор хоёр дахь уурхайд осол гарч 32 хүн амиа алдлаа
Долоо хоногийн дотор хоёр дахь нүүрсний уурхайд дэлбэрэлт болсноор 32 уурхайчин амиа алдсаныг Хятадын төрийн хэвлэл Ням гарагт мэдээллээ.
Бямба гарагийн үд дунд Өвөр Монголын Чифэн дэх нүүрсний уурхайд хий дэлбэрснээр 181 уурхайчин нурангид дарагдсанаас 149 нь аврагдсан байна.
Осолтой холбогдуулан орон нутгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ.
Үүнээс өмнө зүүн хойд Хятадын Хэйлунзянь мужийн зөвшөөрөлгүй нүүрсний уурхайд мөн дэлбэрэлт болсноор 21 уурхайчин дарагдаж, аврах ажиллагаа дөрөв хоног үргэлжилсний эцэст бүгд амиа алдсан нь олдсон юм.
Уг осолтой холбоотой дөрвөн хүнийг баривчлан шалгаж байгаа аж.
Аравдугаар сарын 31-нд Чончинь дахь уурхайд мөн дэлбэрэлт гарч 33 уурхайчин амиа алдсан юм.
Хятадын уул уурхайн салбар дэлхийд хамгийн аюултай, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд хамгийн мууд тооцогддог. Өнгөрсөн зургаадугаар сараас нүүрсний үнэ ханш сэргэж эхэлсэн нь нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Аравдугаар сард Чинхуандао боомтын нүүрсний үнэ тонн нь 700 юань ($100) хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөрт хүрсэн тохиолдол байлаа.
Эх сурвалж: South China Morning Post
http://www.ikon.mn/n/vzd
URL: