Уран боловсруулна

Францын “Арева” групп манай улсад ураны жижиг хэмжээний олборлох үйлдвэр байгуулахаар болжээ. Тус грүпп үйлдвэрээ 2-3 жилийн хугацаанд барьж, улмаар 2017 он гэхэд олборлосон ураны хүдрээ боловсруулж, шар нунтаг гаргаж авах үйлдвэрээ байгуулах аж. Улмаар үүнийгээ баяжуулах үйлдвэрт экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. Дашрамд сануулахад, тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уул хэмээх газраас уран олборлож байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд хамгийн анхны олборлолтоо хийсэн бөгөөд одоогоор туршилтын олборлолт хийж байгаа аж. Туршилтын хугацаанд ураныг газар дор уусгаж олборлож болохыг нотолсон байна. Тиймээс энэхүү нотолгоондоо үндэслэн жижиг хэмжээний олборлох үйлдвэр байгуулахаар болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих