Муурны тухай 10 худал яриа

1. Муур шархаа долоож өөрийгөө эмчилдэг

Шарх нь гүн биш, багахан бол долооход зүгээр, энэ нь шархыг ариутгадаг. Гэхдээ шарх гүн болоод муур хэт ихээр долоовол шархыг улам ихэсгэж хүндрүүлэх гэмтэй. Муурны хэлний гадаргуу ширүүн тул арьсны өнгөн хэсгийг урж шархны эдгэрэлтийг удаашруулдаг.

2. Муур сахлынхаа тусламжтайгаар тэнцвэрээ хадгалж байдаг

Муурны сахал мэдрэх эрхтэн тул тэнцвэрийн асуудалд огт хамаагүй.

3. Муур нохой хоёр ясны дайсан

Муур нохой 2 мөнхөд дайсагналцдаг гэдэг нь үндэслэлгүй зүйл. Тэд зүгээр л өөр өөрийн араншинтай амьтад, харин бие биенээ сайн ойлгохгүй байх нь элбэг. Гэхдээ зарим амьтдын довтлох зөн билиг хэт хөгжсөн, эсвэл угаасаа ууртай догшин байх нь ч бий. Мөн хүмүүс зориуд нохдоороо муурыг хөөлгөдөг. Харин нэг гэрт амьдардаг муур нохой 2 хоорондоо маш сайн таардаг төдийгүй, зарим ноход дэлхийн бүх мууртай найзалсан ч бэлэн байдаг байна.

4. Муур харанхуйд маш сайн хардаг

Бас л цуу яриа. Ер нь муур харанхуйд хүнээс арай дээр хардаг л даа. Гэхдээ хэргийн учир нь муур бол ясны анчин гэдэгт л байгаа юм. Бидний сахал гэж нэрлээд байгаа юм нь үнэндээ долгион баригч бөгөөд  зөвхөн сахал дээр биш, хөмсөг, хацар, сарвуун дээр нь хүртэл байдаг. Муурын чих бүгдийг сонсож байдаг. Эд бүгд нийлээд аливаа объектын байрлалыг маш нарийн тодорхойлдог локатор болно. Сонирхолтой нь муурын нүд өдөр ч базаахгүй хардаг. Гэрийн муур ойрын харалган бөгөөд яг хамар доорхоо олж хардаггүй. Хоолтой тавгаа үнэрээр нь олж байдаг. Мөн хамраа ойртуулж үнэрлэдэг нь хоолныхоо амтыг биш, харин температурыг л мэдрэх гэсэн хэрэг ажээ.

5. Гадаа гардаггүй мууранд өвчин тусдаггүй

Аюулт өвчин үүсгэгчид эздийн гутал, хувцсаар дамжин гэрт орж ирдгээс гадна муурны шаардлага хангахгүй хоолноос болж өвчилж болно.

6. Агталсан муур залхуу болдог

Тэд нилээд намбатай тайван болдгийг зарим хүмүүс ингэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ муур агтлуулсан ч бай, үгүй ч бай, өдөрт 18 орчим цаг унтдаг. Ялангуяа өвөл болохоор идэхээс бусад цагт дандаа л унтаж байдаг. Гэхдээ эр муур 2-оос доошгүй эм муурын хүрээлэлд байхдаа л “ жинхэнэ ид хав нь бүрдсэн эр ”  шиг байдаг гэнэ.

7. Муур үргэлж ямар ч өвчингүйгээр 4 хөлөөрөө газарддаг

Гэрийн муурнууд бол гайхалтай акробатчид бөгөөд төрөлхийн зөн совин нь тэднийг хөл дээрээ буухад тусалдаг. Тэд эхлээд толгой, урьд хөлөө, дараа нь сүүлээрээ залуурдан бөгсөн биеэ эргүүлж чаддаг. Ингэснээр 4 хөл үргэлж газар луу чиглэсэн байна. Гэхдээ энэ нь муур ямар ч өвдөлт гэмтэлгүй газарт буудаг гэсэн үг биш. Их өндрөөс унах нь ясны хугаралд байнга хүргэдэг бөгөөд бяц унах явдал ч байдаг.

8. Сиамын муур бусад үүлдрийн муурнуудаас илүү догшин

Зөвхөн хүн, хүний харгис хандлага, үл ойлголцол л амьтныг догшруулдаг. Сиамын муурнууд арай илүү хөдөлгөөнтэй, хурц зантай, сэтгэл хөдлөлөө тодорхой илэрхийлдэг. Бас дуу чангатай. Гэхдээ хамгийн чанга дуутай нь ч биш, орлио сфинксүүдийн хажууд бол дуугүй л гэсэн үг.

9. Муур муу санаатай бөгөөд эздийгээ зориудаар уурлуулах гэдэг

Муyрны ааш зан голдуу стресстэй холбоотой байдаг. Ер нь муур их мэдрэмтгий амьтан тул эздийн амьдралын хэмнэл өөрчлөгдөх, засвар хийх, эсвэл гэр бүлийн маргаан зэргийг эмзэгээр тусгаж авдаг байна. Үүнээс болоод стресст орж уур уцаартай болдог. Мөн янз бүрийн өвчнөөс болж зан авирт нь өөрчлөлт орж болно. Жишээ нь, зааж өгснөөс өөр газарт бие засаад эхэлбэл бөөр нь өвдсөн байж болзошгүй.

10. Мууранд загас гарцаагүй хэрэгтэй

Энэ домог муурны хоол үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд тусгалаа олсон байдаг. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл юм. Мууранд таурин гэдэг бодис, мөн витамин А чухал хэрэгцээтэй байдаг. Загас бол аль алийг нь ихээр агуулсан хүнс юм. Гэвч бусад олон төрлийн махан бүтээгдэхүүнд ч таурин, витамин А хангалттай хэмжээгээр байдаг тул мууранд  заавал загас идүүлэх шаардлагагүй болж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих