Ц.Сандуй, Су.Батболд хоёр С.Амармандахын шинжилгээний дүгнэлтийг “хөнгөн” болгохоор хөөцөлдөж байна

d08b83a0165a2ebc1d9ae8f91283f76cС.Амармандахын зодуулсан хэргийн талаар баталгаатай эх сурвалжаас бид мэдээлэл авлаа. Хэргийг тодруулж тайлбарлавал “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр С.Амармандах нэлээд согтсон учраас түүнийг Нийслэлийн засаг даргын орлогч залуу гэрт нь хүргэж өгсөн байна.

Ингээд төд удалгүй С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамныхны ширээнд дээр ирээд “Hiel Hitler” гэж орилжээ. Тэрээр гэртээ харьчихаад, буцаад ирсэн юм байна.

С.Амармандах өөрөө Орос сургууль төгссөн унаган орос хэлтэй учраас ОХУ-ын элчин сайдын зөвлөх гэх өндөр биетэй, сахалтай эртэй хальт муудалцаж, орсоор хэдэн үг солилцсон юм байна. Тэгчихээд гэртээ харихаар липтрүү гараад явж байхад  нь ОХУ-ын дипломат ажилчин эр араас нь хоолойг нь боогоод чирч, нүүр нүдгүй балбасан байна.Ингэхэд нь тэнд байсан үйлчилгээний ажилчид зодооныг салгасан аж. Ингээд гадагш гарсан хойно нь мөн араас нь очоод, нүүрний ясыг нь цөмөртөл зодчихжээ. Гэхдээ нийслэлийн захиргааныхан цэнгүүн болсон газрынхантай тохироод, камерын бичлэгийг бүрэн гаргаж өгөөгүй юм байна. Мөн гадаа болсон зодооны бичлэг огт ил болоогүй. Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ариунболд гэж байцаагч дээр шалгагдаж байгаа. Шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр С.Амармандахын гэмтэлийг хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гаргаад байгаа боловч Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан “Хөнгөн гэмтэл” гэх дүгнэлт гаргахаар, шүүх эмнэлгийн дарга нартай тохиролцож байгаа аж. Учир нь  НЗДТГ-ын удирдлагууд болон Сандуй ОХУ-ын элчин сайдын яамнаас ийм үүрэг чиглэл авч, тэр чиглэлийн дагуу уг хэргийг хөнгөн болгоод, ОХУ-ын элчин сайдын зөвлөхийг нутаг буцаах зорилготой гэнэ. Элчингийн ажилтан эр ч мөн цагдаад шалгагдаж байх явцдаа “ Би ОХУ-д ажилтай, миний явах хугацаа болчихсон” хэмээн явах гээд байгаа юм байна. Харин цагдаагийнхан түүнийг явуулахгүй аргалж байгаа ч Су. Батболд, Сандуй хоёр Шүүх эмнэлгийнхэн болон ОХУ-ын элчингийнхэнтэй тохирч, хэргийг саатуулаад байгаа юм.

Хүний амьдралд хэрэлдэж, муудалцах, бие биенээ муу үгээр хэлэх үе бишгүй дээ л гардаг. байдаг. Тэгээд ч Монголын иргэн Монголынхоо газар нутагт эх орондоо ямар хувцас өмсөөд, хүнтэй юу яаж ч мэндэлсэн болно. Эх чөлөөт ардчилсан улсын иргэд шүү дээ бид. С.Амармандах “Hiel Hitler” гэж мэндэлсэн байлаа гээд энэ түүнийг зодох шалтгаан биш. Монголын төрийнхөн монгол хүнийхээ эсрэг ажиллааад байгаа гүн эмгэнэлтэй энэ тогтолцоог яах бэ. МАН-ын Сандуй, Су.Батболд хоёр үнэхээр иргэдийнхээ голыг харлуулж байгаагийн тод жишээ байна даа. Энэ хоёр эх орон ч биш бөгөөд эх орноосоо урвагчид юм биш үү.

Г.Наран

zaluu.mn


URL:

Нэр: od Огноо: 4 December 2016

zodox shaltgaan mun bolnoo

Нэр: Anonymous Огноо: 4 December 2016

Ан-д Баярцогт гэж хараалын хүүдий болсон амьтан байсан…МАН-д хотыг мэрэгч Батболд гэж нөхөртэй болж дээ бид…МАН-ууд НАМАЙГ ХЭН ХЭЛЖ.НОХОЙГ ХЭН саах вэ ? гэж л байна тэднийг сонгосон үхэрүүдээ…

Нэр: Anonymous Огноо: 4 December 2016

Сандуй Сундуй 2 шоронд хатаж шороонд булуулвал таарна аз жаргалтай Улаанбаатар биш архинд живсэн Утаанбаатар боллоо

Нэр: Tov aimag Огноо: 5 December 2016

Ene Batbold Olon ohin huuhed buzarlsan gaj dontoi hun Deel

Нэр: Zochin Огноо: 5 December 2016

Arxi im xar murtei

Нэр: Иргэн Огноо: 5 December 2016

Зодсон нь үнэн хүнд гэмтээсэн н үнэг.Хариуцлага тооцож ялыг нь өгөх хэрэгтэй.Монголын төрд яагаад ийм төр түмнээ,үнэн мөнийг дагах толгойнууд байхгүй байга гэвэл ард түмэн сонголтоо буруу хийж байна.2т ард түмэн нэгдэж ухамсартайгаар бусармаг бүхний эсрэг тэмцэх цаг хэдийнээ ирсэээээн

Нэр: ДОРНОД Огноо: 9 December 2016

Монголчууд гадаадад доромжлуулж дээрэлхүүлнэ нутагтаа зодуулж дээрэлхүүлж болохгүй,Гуравхан сая хүнтэй бид нэг нэгнээ өмөөрөх ёстой,Тэрбум гариу хүнтэй Хядад улсад хятадын иргэнийг гадаад хүн зодсон бол сүртэй юм болдог юм байна лээ, Хятадууд нэг нэгнээ өмөөрч аймаар хашгирч дайраад л ямаан омогтой гэж жигтэйхэн, Манай дарга нар ичиж үхмээр юм аа, Жинхэнэ урвагчид

Сэтгэгдэл бичих