“Петровис”-ын Петростар задалсан, хазсан, хугацаа нь дуусах дөхөж байгаа бүтээгдэхүүн худалдаалж байна

e037c6f10b58f9496b8b38240e3afe49Өчигдөр 23:00  цагийн орчим иргэн А.Б нь 25-р эмийн сангаас  3,4-р хороолол руу өгсөх замд байх Петровисын шатахуун түгээх станцаас бензин авангаа тус ШТС-д байрлах “Петростар” супермаркетаар үйлчлүүлсэн байна. Ингэхдээ тус дэлгүүрээс хүслийн зеро ундаа, сникерс супер, M&M, Баунти худалдан авчээ.

Тэгтэл түүний худалдан авсан Сникерс супер нь задарсан бас хазсан байжээ. Бүтээгдэхүүн ийм байдалтай нилээн удсан бололтой цайрсан, гадар шоколад нь үйрсэн байв.

“Но” орсон уг бүтээгдэхүүнийг  жирийн Сникерстэй харьцуулахад

Худалдан авсан бүтээгдэхүүн нь ийм байсанд тухайн үйлчлүүлэгч бухимдан эргэж очиход худалдагч “Эртээд нэг хүн буцаасан. Тэрийг энд тавиад тоолуулчихаж. Чи задарсныг нь авчихаж. Балай юм. Уг нь хугацаа нь дуусах болоогүй” хэмээн хэлжээ.

Өөрөөр хэлбэл тус дэлгүүр хэн нэгний буцаасан барааг нийлүүлэгчид нь гологдол гэж өгөлгүйгээр ашгаа бодон дахин өөр хүнд зардаг бололтой.  Үүгээр ч  зогсохгүй задалсан бараагаа тоолдог бололтой.

Хэдийгээр ноцтой зөрчил биш мэт харагдаж байгаа ч  ийм үйлдэл удаа дараа давтагдаад байвал үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, цаашлаад амь нас хохирч болзошгүйг “Петростар” супермаркетынхан  анхаарна биз ээ.

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих