ОХУ-ын ЭСЯ: Хэргийн тухай мэдээллүүд өөр хоорондоо зөрүүтэй байна
Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээнд оролцож байхдаа ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан хэрэг явдал гарсан.
Өнөөдөр С.Амармандахын гэр бүлийнхэн, дотны хүмүүс нь хэвлэлийн хурал зохион байгуулж, “One event hall” бааранд юу болсон тухай ярьж, бичлэгийг нь ил болгосон юм.
Тэгвэл ОХУ-ын ЭСЯ-наас өөрийн вэб сайтдаа мэдэгдэл нийтэлжээ. Тус мэдэгдэлд:
ОХУ-ын дипломат ажилтан гэх овог, нэр нь тодорхойгүй хүн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг зодсон гэх мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд идэвхтэй хэлэлцэгдэж байгаа бөгөөд бид уг хэргийн мэдээллийг үнэн зөв эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
“Asia Russia Daily” сайтын блогчид С.Амармандахтай холбоотой хэрэг болсон цаг хугацаа, оролцсон хүмүүс, нөхцөл байдал гэх мэт баримт нь өөр хоорондоо зөрөлдөж байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байна” хэмээн ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ.
URL: