ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД 17 НАСТАЙ ОХИНЫ ХУРУУГ ТАСАЛЖЭЭ
Цагдаагийн алба хаагчид автомашины осол гаргаж арван жилийн сурагч охины хурууг тастсан ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал уг хэрэг өнгөрсөн 11 дүгээр сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6-р хороо 50-р сургуулийн урд энэ хэрэг гарсан байна.
Хохирогч Э нь 19.00 цагийн орчим 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашинд гар өргөн суух гэж байтал, баруун гар талаас нь 6191 /УНИ/ гранд марк-2 маркийн машин ухрах үйлдэл хийхдээ, хохирогч Э-гийн гарыг приус машины хаалгатай хавсран мөргөсний улмаас хохирогч Э-гийн баруун гарын ядам хуруу бяцарч чигчий хуруу тасарчээ.
Хэрэгт холбогдсон сэжигтнүүд болох Э, Т нар нь цагдаагийн албан хаагчид бөгөөд 3523 /УБЦ/ улсын дугаартай приус маркийн автомашины эзэмшигч Э нь ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай бол 6191 /УНИ/ улсын дугаартай марк 2 маркийн автомашины эзэмшигч Т нь БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер ажилтай нэгэн гэдгийг Tug.mn сайт онцолжээ.
Х.Онон
zuvsongolt.mn
URL: