ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАСАГ ДАРГААР Т.АЛТАНСҮХИЙГ БАТЛАМЖЛАВ
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум хамгийн олон буюу 23000 гаруй хүн амтай. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийсэн, хөгжингүй сумдын нэг юм. Даланзадгад сумын Засаг дарга хэмээх өндөр хариуцлагатай албан тушаалд Т.Алтансүхийг аймгийн Засаг дарга батламжиллаа.
Залуу хүний хувьд Даланзадгад сумынхаа ард иргэдийн төлөө хийж хэрэгжүүлэх олон ажил байна гэдгээ илэрхийлээд өмнөх засаглалын үед хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй ажлуудыг ч үргэлжлүүлэн хийхээ мэдэгдлээ. Ямар нэг улс төр хийлгүй, хөгжил цэцэглэлтийн төлөө аль ч нам төрийн удирдлага, иргэд олонтойгоо хамтран ажиллахаа илэрхийллээ.
URL: