Г.Батхүү намын даргын сунгаанд өнөө л бохир аргаараа…

b22622a0aad70fb614ad326338b3005c_1200АН-ын даргын сунгаанд албан ёсоор оролцохоо мэдэгдсэн П.Цагаан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр гээд нэлээд урт жагсаалт гараад байгаа. Тэгвэл намын даргын суудалд улайран дайрагч нэгэн гараад ирлээ. Тэр хүн бол АПУ-гийн гэх тодотголтой Г.Батхүү. Улайран гэсний учир нь тэрбээр дарга болохын тулд Ардчилсан намын үүрийн дарга нарын холбоог байгуулж,  өөрөө тэргүүнээр нь сонгогдчихсон ажиллаж эхэлсэн байна.

Намын даргын сунгаад оролцоно гэх эрхмүүд хэвлэл мэдээллээр ганц хоёр удаа яриа өгөхөөс хэтрэхгүй байгаа. Харин Г.Батхүүгийн хувьд шууд л тэмцлийн “хурц” хэлбэрт шилжсэн бололтой. Ёстой л мөнгөтэй  хүн гэдэг утгаараа өнөө л бохир аргаараа буюу бүхнийг мөнгөөр үнэлж, мөнгөөр шийдэхээр шунаж эхэлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр С.Эрдэнийг аврахын тулд АН-ын бүлэг тарах уу гэх мэдээллийг төлбөртэй түгээж эхэлсэн сурагтай. Мөн намын үүрийн дарга нараа өөрийн талдаа оруулж чадсан,  Ардчилсан залуучуудын холбоогоо 100 сая төгрөгөөр авчихсан гээд далд байдлаар даргын эрх мэдлийг авахын төлөө үзэж тарж байгаа гэнэ.

Ж.Өөдлөн

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих