ТӨСВИЙН МӨНГӨӨР БАЯР ТЭМДЭГЛЭХГҮЙ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэгэн үүрэг даалгаврыг төрийн байгууллагуудад өгсөн байна. Тодруулбал эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг болгожээ.
URL: