Энэ өдрийн зурхай /2016.12.01/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2016 оны 12 дугаар сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 2. Бархасвадь гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр

Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага
: Мунхрахуй
Суудал: 
Уул

Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ ордны илтгэгч болон багш нар ямар нэгэн зүйл ярихдаа заавал бодит жишээн дээр тулгуурлан яриарай. Хүмүүстэй уулзах нь ихэнх хүмүүсд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгээ үдшийг зугаатай өнгөрүүлэх нь таатай байх болно. Ахимаг насныхан биеэ энхрийлүүштэй.


ҮХЭР (4/20-5/20)

Хамт олонтойгоо харилцах, олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Санаа бодлоо хэрэгжүүлэх, хүсэл тэмүүлэл, зугаа цэнгэлд дуртай зангаа дарахад таатай. Эргэн тойрныхондоо хайхрамжгүй загнах, дүрсхийн уурлах, их зан гаргах хэрэггүй. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралын баяр баясгалантай өдөр. Хандив цуглуулах үйл ажиллагаа элдэв асуудалгүйгээр болж өнгөрөх бөгөөд тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан мөнгө хичнээн их цугларсанд та гайхах болно. Санхүүгийн ололт олох эсвэл ажил дээрээ дэвших хандлагатай. Хэрэв та байшин юм уу машин авахыг хүсч байгаа бол маш сайн наймаа хийх боломжтой. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд амархан байх бөгөөд та өнөө орой олны өмнө гялалзаж байх хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Туршилтын өдөр. Танд бусдад мөн эргэн тойрондоо эерэг нөлөөтэй зүйлийг хийхийг бод. Ханьтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөж магадгүй. Тэмдэглэлийн дэвтэр, үзгээ бариад талархлын жагсаалт бич. Өөрийнхөө таалдаг зүйлийг бич. Хайрын холбоо та хоёрыг нийтлэг чанараараа ялгарч байгааг харуулна. Уулзалт, бичиг цаасны ажлаа цэгцэл. Учир нь бүх зүйл байрандаа байх ёстой.


АРСЛАН (7/23-8/22)   

Завгүй өдөр. Од гарагийн их нөлөө байна. Саад бэрхшээл, зөрчилдөөн нүүрлэх магадлалтай. Гэвч үүний хажуугаар ашигтай байх боломж нээгдэж байна. Таны хүсэл биелж болзошгүй. Та өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохыг хичээх бололтой. Мөнгө санхүүгээ хэрхэн дээшлүүлэх талаар санаа зовнино. Гэвч амархан шийдэж чадахгүй бололтой. Идэвх зүтгэл гарган шинэ санаа ажлыг сэдсэнээр илүү мөнгө олж магадгүй.

 


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр эмэгтэйчүүд тагнуулч мэт байна. Учир нь таны хийсэн зүйлийн нууц задарсан байх ба үүнийг хэн хэрхэн яаж задалсныг мэдэхээр хичээх болно. Гэхдээ таны энэ байдал ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бөгөөд зүгээр цаг гарзадсан зүйл болно. Харин энэ ордныхон түншүүддээ итгээд хэрэггүй бөгөөд та аливаа нэгэн зүйлд хууртагдаж болзошгүй байна. Харин үүнээс өөрийгөө сэрэмжилж хуучин бараа авах, хуурамч мөнгөн тэмдэгтийг санаандгүй авах зэрэг алдаа гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Саадгүй өдөр. Таны харьцаа холбоо, аялалтай холбоотой бүхнийг саадгүй болгоно. Арилжаа наймаа тааламжтай сайн. Аливаа зүйлийг хэлэлцэн маргалдаж буй хүмүүс ч зөвшилцөлд хүрнэ. Та гэр бүлийн хүн, бизнесийн хамтрагчтайгаа чухал асуудлын талаар ярилц. Ингэснээрээ харилцан хүсэл зорилгоо ойлголцон, сайн үр дүнд хүрч чадна. Зарим энэ ордныхон сэтгэл санааны байдлаа бусадтай хуваалцахдаа хэтэрхий ичимтгий ханддаг. Гэвч өнөөдөр та энэ зангаа гээж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ ордны зохиолчид томоохон хэвлэлийн компанитай гэрээ байгуулна. Гар бичмэлээ дуусгах шатандаа яваа бол хэвлэлд өгөхөд бэлд. Уран бүтээлч хүмүүсийн няхуур нямбай байдал нь таныг амжилтанд хүргэнэ. Ялангуяа та онцгой зураг, дурсамжтай үйл ажиллагааны зургийг авах гэж байгаа бол. Найзууд болон хайртай хүний тань өгөөмөр сэтгэл зонхилох болно.


НУМ (11/22-12/21)

Хайр дурлал. Од гараг таны ирээдүйг захирч байгаа, одоо та хаашаа явахыг хүсч тэмүүлж байгаа нь таны алсын хараатай юмыг эерэгээр хардагтай холбоотой. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багтай байна. Түүний хүсэл нь хэт зөөлөн. Тэд мэдрэмжийнхээ боол байх нь ховор. Хэрвээ та амьдралдаа итгэлтэй биш байгаа бол бодож тунгаа. Батлан хэлэхэд тэр хожим нэлээн удахгүй цэвэрлэгдэж буцаж хэвэндээ орно. Орчлон хорвоо таныг хайрладаг, тиймээс саатуулахгүй.


МАТАР (12/22-1/19)

Өөрийн бүтээлч байдал, эерэг сэтгэгдлээ илэрхийлэх боломж бүрийг шүүрч ав. Өнгөрсөн хичээл зүтгэлд тань үндэслэн амжилт ирэх хэдий ч хуумгай үйлдэл хийхээсээ болгоомжлох хэрэгтэй. Танд найзуудтай болох авьяас байдаг. Шинэ хүмүүсийг өөрийн хүрээндээ оруулж, баяртай байгаа сэтгэгдлээ өсгөн нэмэгдүүл.


ХУМХ (1/20-2/18)

Энэрэн нигүүлсэх өдөр. Таны мөнгө санхүүгийн асуудалд од эрхэс нөлөө үзүүлэх болно. Та аль зүйл таных аль нь бусдынх гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хэдийгээр таны бизнес тийм ч амжилттай биш байгаа ч та хэн нэгэн хүнд их хэмжээний мөнгө зээлдүүлэх бололтой. Таны мэдрэмтгий байдал бусдын юу хүсч байгааг ойлгоход туслах болно. Таны урлагийн мэдрэмж маш өндөр байгаа хэдий ч та өөртөө хангалттай авьяас байгаа гэж үзэхгүй байгаа бололтой. Хөгжим сонсож, зураг зурж, дуртай ажлаа хийж урлагийн мэдрэмжээ сэргээ.


ЗАГАС (2/19-3/20)

Өмнөө тулгарсан аливаа саад бэрхшээл бүрт дасан зохицож, шийдвэрлэх нь хэцүү мэт санагдах боловч тэр хэрээр шинийг сурч мэдэж, өөрийн авьяас чадвараа ашиглаж чадна. Та орой гэхэд л бизнесийнхээ ажилд дарагдах учир цаг олдсон дээр нь сайн хөгжилдөөд ав. Нүүдэл суудал хийх шийдвэр олон шалтгаан дээр суурилах ч илүү дээр тав тухыг олж чадахгүй бол байгаа байдалд дасан зохицохыг зөвлөж байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих