Доналд Трамп АНУ-ын засгийн газрыг бизнесменүүдээр бүрдүүлнэ

194Америкийн шинэ засаг захиргааны бүтцийг сүүлийн хэдэн сарын турш хэлэлцэж байгаа юм. Трампын хувьд Бүгд Найрамдах намаас сонгогдсон өмнөх ерөнхийлөгч нартай хамтран ажиллаж байсан хүмүүсийг багтаа авах хүсэлгүй байгаа бололтой. Тухайлбал, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Огайо мужийн захирагч Жон Кейсикийг санал болгосон байна. Гэтэл Трамп түүнийг “жаахан тиймэрхүү, хачин хүн” цолложээ. Энэ хэргээс хойш түүний нэр дахин дурсагдаагүй байна.

Харин өөрийнх нь талд тууштай зогсох, шинэлэг бөгөөд “стандарт бус” сэтгэлгээтэй хүмүүсийг сонгох гэнэ. Магадгүй эдгээр хүмүүсмйг бизнесменүүд дундаас сонгох магадлал өндөр байгаа юм. Тухайлбал, ОХУ-д суух элчин сайдаар мэргэжлийн дипломатчийг бус харин бизнес эрхлэгч хүнийг томилж магадгүй байгааг Вашингтонд ажилладаг улс төрийн нэртэй тоймч Жон Гиззи хэлжээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам


URL:

Сэтгэгдэл бичих