Шуурхай: Н.Алтанхуягийг хорихоор боллоо

5075

Ерөнхий сайд асан  Н.Алтанхуягт  АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгээд байна. Түүнчлэн  сэжигтнээр тооцон, мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Тус газрын мөрдөн байцаагч Д.Золжаргал Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцсон тухай зарлан дуудах хүргүүлж, хэрэв 16.00 цагт АТГ-т ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө түүний эгч, дүү нарыг сэжигтэнээр тооцон, цагдан хорьсон бол өнөөдөр ийнхүү Н.Алтанхуяг зарлан дуудах хуудас илгээсэн байна.

Эдгээр нь улс төрийн ямар нэгэн шалтгаантай байхыг үгүйсгэхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд Н.Алтанхуяг ойр дотныхоныг нь шалгаж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо олон нийтэд зарласан, улс төрийн байр сууриа хатуухан илэрхийлсэнтэй холбоотой гэдгийг ч нэг бус удаа өгүүлж байсан билээ. Ямартай ч хуулийнхан зарлан дуудах хуудас ирүүлсэн нэрийдлээр түүнийг цагдан хорихыг үгүйсгэхгүй юм.

Түүнийг ямар хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгахаар болсон нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүнийг хорьж шалгах нь бараг тодорхой байгаа аж.

У.Сайхан

5077


URL:

Сэтгэгдэл бичих