Хол замд жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед ядаргаа тайлах арга

1470799580_14Хол замд удаан хугацаагаар машин барихад их ядардаг. Юуны түрүүнд битгий их гүрийж машин бариарай. Хөдөө ч хотод ч ялгаагүй жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед авах дараах хэдэн төрлийн арга хэмжээг зөвлөж байна.

Ядраад байвал

Хамгийн гол нь зөв суух. Хол замд ядрахгүй байхын тулд та жолооны ард байрлалаа зөв эзлээрэй.

Зөв суух

  • Нуруу тань суудалд наалдаж байх
  • Та аль ч педалыг гүйцэд гишгэсний дараа таны өвдөг бүрэн тэнийгээгүй байх, жолооны хүрдийг эргүүлэхэд өвдөгөнд тань хүрэхгүй байвал хамгийн зөв байрлал.
  • Хоёр гар жолооны хүрдний дээд хэсэгт хүрч байхаар түшлэгийг тохируулах. Энэ үед тохой бүрэн тэнийгээгүй байх.
  • Дараа нь суудлын болон жолооны хүрдний өндөр намыг тохируулна. Энэ үед хянах самбарын харагдац маш чухал
  • Толгойн түшлэгийн төв хэсэг чихний харалдаа хойно таарахаар тохируулах
  • Суудлын бүсийг аль болох сүүжний ясны хавьцаа гүн орохоор бүслэх. Мөн жолоо барихдаа гишгүүрийг мэдрэхэд амар нимгэн ултай гутал өмсөхийг зөвлөж байна.

409Ядаргаа тайлах хялбар аргууд

  • Нүд: Өдөржин компьютер, гар утас ширтсэнээр нүд их ядардаг. Энэ нь таны жолоодлогод ч сөрөг нөлөөлнө. Жолоо барьж байх үед нүд тань ядарвал автомашинаа аюулгүй газар зогсоогоод дараах 2 дасгалыг хийгээд үзээрэй.
    Нүдээ аних: Та нэгхэн минут нүдээ анихад нулимс тань нүдийг чинь бүрхэж, амин дэм болон чийгшил өгч ядаргааг тань арилгах болно.
    Холыг харах: Ойрхон зүйлийг анхааралтай ажиглаад байхаар нүдний булчин ядардаг учир хол байгаа зүйлийг 20-хон секунд харахад л нүдэнд сайн үр дүн үзүүлдэг.

    Хол замд ч гэлтгүй хотын замд ч ялгаагүй та бүү гүрийгээрэй. Хэрэв таны гар бие хүндэрч ядраад байвал 15 минут л амрахад болно. Автомашинаасаа буугаад сунгалтын дасгал хийвэл цусны эргэлтийг сайжруулж ядаргаа арилдаг.

    Нойр хүрвэл

    Юуны өмнө хүний хамгийн их нойр хүрдэг цагийг мэдээд авахад илүүдэхгүй. Шөнө болон өдрийн 3-4 цагт хүний нойр хамгийн их хүрдэг. Мөн бүрхэг өдрүүдэд нартай өдрөөс илүү хүний нойр хүрдэг гэсэн судалгаа ч бас байдаг.
    Тиймээс автомашин жолоодох цаг хугацаа болон цаг агаарын байдлыг анхаарч байхыг зөвлөж байна. Хэрэв нойр тань хүрээд байвал дараах зүйлийг зөвлөж байна.

    Цэвэр агаар оруулах

    Нойр хүрч эхэлбэл хамгийн түрүүнд цонхоо онгойлгоорой. Зорчигч талын цонхыг хамтад нь онгойлгох, эсвэл жолоочийн эсрэг талын арын цонхыг онгойлговол агаарын солилцоо түргэн явагдах болно.

    Дуг хийх

    Нойр хүрсэн үед хэт гүрийлгүйгээр аюулгүй газар автомашинаа байрлуулаад 15 минут унтахыг зөвлөж байна. 15 минутад та хангалттай нойроо сэргээж чадна.
    Харин 30 минутаас дээш унтвал тархи унталтын горимд ордог учир эсрэгээрээ анхаарах хэрэгтэй.

    Кофе уух

    Нойр сэргээх хамгийн түгээмэл арга бол кофе уух. Кофенд буй кофеин нь сэргээх үйлчилгээтэй байдаг. Гэхдээ кофеин нь үйлчилгээгээ үзүүлэх хүртэл 15-20 минутын хоосон хугацаа байдаг учир түр унтлага хийхээсээ өмнө нь уувал унтсаны дараа илүү амархан сэрэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих