Б.ГАЛСАНСҮХ: ӨТӨЛСӨН Ч ХИЙХ АЖИЛТАЙ ХҮН ШҮҮ, БИ

Модернист яруу найрагч Б.Галсансүхтэй ярилцлаа. Тэрбээр бидний гаднаас нь дүгнэдэгчлэн гаж, этгээд нэгэн боловч дотор хүн нь төсөөлснөөс өөр юм. Тиймдээ ч “Нэг олдсон амьдрал гээд эд мөнгө, нэр төрийн хойноос хөөцөлдөхийг хүсдэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө, байгаагаараа туулаад өнгөрүүлмээр байна” гэсэн биз ээ.

-Та шинэ номоо хэвлэлтээс ирэхээр ярилцлага өгнө гэж байсан. Ном тань ир чихсэн үү?

-Өвөрмонголын Шилийн гол аймгийн яруу найрагч Хасчу лууд хоёр жил гаруйн өмнө “Бур ханд хэлэх зөвлөгөө” номоо бэ лэг лэж байсан чинь сая мон гол бичигт хөрвүүлээд явуулчихаж. Өнөөдөр авлаа. Би уйгаржин бичигт маруухан, гэхдээ өөрөө бичсэн юм болохоор гадарлаад байна аа. “Монголын радио хятадаар мэнд чилэхэд би үхнэ” гэсэн мө рүүдийг хүртэл хасалгүй тэр чигээр нь хэвлэчихэж, өнөө дүүлд минь зүгээр л юм байх даа. Өвөрмонголд ном гаргах хэцүү байдаг бололтой. Утга агуулгын талаасаа, зөвш өөрөл авах энэ тэр гээд асуудал байна. “Хараар гаргах” буюу өөрсдөө сайн дураараа ном хэвлүүлээд тараадаг арга ч байдаг гэсэн. Ямар журмаар хэвлүүлснийг нь мэдэхгүй.

-Аравдугаар сарын асгарсан бороотой өдөр ном тань урдаас ирсэн юм байна. Ямар мэдрэмж төрөх юм дээ?

-Би байнга шүлэг бичээд байдаггүй гэдгээ ярилцлага өгөх бүртээ хэлдэг. Хар номоо гаргаснаас хойш ганц ч шүлэг бичилгүй хэдэн жил болжээ. Гаргая гэвэл сард нэгийг хэвл үүлээд байсан ч чадна л даа. Тэгж өөрийгөө давтах сонирхол алга. Өөрийгөө цаг хуга цаа, орон зайгаар цэнэглэж байгаад бичихэд огт өөр шүлэг төрдөг. Цаг хугацаа алсрах тусам ертөнцийг үзэх хүний үзэл, бүх юм өөрчлөгддөг юм байна. “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн” хоёроос хойш 10 жилийн дараа “Постмодерн дөрвөн улирал”, “Сэтгэл гэдэг эрхтэн” номуудаа хэвлүүлсэн. Өөрийгөө албадахгүй байгаа. Тэгж байгаад бичих байлгүй.

-Дараагийн ном тань тэгвэл уншигчдыг нэлээд хүлээлгэх юм байна даа?

-Олон ном гаргаснаараа сайн болдоггүй гэж боддог. Фран цын яруу найрагч Шарль Бодлерын “Нүглийн цэ цэг” гэдэг ганц ном түү нийг Фран цын модерн яруу найргийн эцэг гэж хүлээн зөв шөөрүүлсэн. Би саяхан Францын билиг тан хай яруу найрагчдын тухай сонирхолтой ном унш лаа. Артюр Рембо, Шарль Бод лер, Пол Верлен, Стефан Малларме нарыг яагаад билиг танхай, ямар учраас хараал идсэн яруу найрагчид гэдгийг тайлбарласан. Тэнд нэгэн сэтгэл судлаач 40 наснаас хойш шүлэг бичвэл тэр хүний сэтгэц эрүүл бус байгаагийн шинж гэж үзсэн гэнэ. Гэтэл би одоо 39 настай, нэг, хоёр жил үлдээд байгаа бололтой. Түүнээс хойш шүлэг бичвэл “ёо ёо”-той болох юм байна даа гэж бодлоо (инээв).

-Тэрнээс өмнө шүлгийг “үйлдвэрлэх” хэрэгтэй болох нь дээ.

-Гэхдээ тэр бол европ сэтгэл гээгээр бодоход магадг үй. Германы яруу найрагч Гёте гэхэд л 86 насандаа Мариенбадын рашаан суви лалд амарч байхдаа 18-тай охинд дурлаад алдарт “Мариен бадын элеги” хэмээх цуврал шүлг үүдээ бичсэн. 18 настай охинд дурласан өвөө гээд бодохоор эрүүл биш ч юм шиг. Гэхдээ яруу найраг гэдэг он годтой холбоотой болохоос нас хамааг үй болов уу. Дорно дахинаас үзэхэд Ли Бай ч гэсэн 50, 60 хүрчихээд сайхан сайхан шүлэг бичиж л байсан.

-Ажил, амьдралаа залгуулах гэж хөдөлмөрлөхийн хажуугаар ном унших цагийг өөртөө ямагт гаргана биз?

-Тийм ээ. Талхныхаа мөнгийг олох гэж яваад, цаг гарвал ном уншина. Кино үзэх дуртай. Хөгжим сонсох ч бас сайхан.

-Ямар хөгжим?

-Рок хөгжим байнга сонсдог.

-Хүмүүс хөгжмийг тайвшрах, тархиа амраах гэж сонсдог биз дээ. Гэтэл байнга рок дуу сонсоно гэхээр…

-Харин тэгээд л би тайвшрах гэж, таашаал авах гэж сонсдог байхгүй юу.

-“Ноцтой мэдээ” сониноо гаргаад нэлээд удаж байгаа. Борлуулалт гайгүй байдаг юм шиг байна лээ.

-Ямар ч гэсэн энэ сонин өөрийн минь болоод өрөөлийн амьд ралыг залгуулаад л байна. Өдөр тутмын сонинд бол цаг агаарын мэдээ тавиад, цагдаагийн газар руу утасдаад гэмт хэргийн мэдээгээр дүүргэдэг байж болох байх л даа. Гэхдээ сонинуудыг өөр өө- рийн бодлоготой байгаасай гэж би боддог. Тийм учраас би сониндоо “Хятадад уусах аюулаас сэрэмжлэгтүн” гэсэн булан нээгээд бичиж байна.

-Та өөрөө бичиж байгаа юм уу?

-Би ч заавал өөрөө бичээд байгаа юм алга. Сурвалжлагч нартайгаа харилцан ярьж байгаад хүн уншихад сонир хол той юм хийхийг зорьж байна. Хүн сонин унших гэж ху дал даж авдаг болохоос реклам үзэх гэдэггүй байхгүй юу. Өдөр нь ажлаа хийгээд шөнө нь баар хэсээд яваа учраас мэдэгдэхг үй л байгаа болохоос өнөө дөр Улаанбаатар хятадаар “буцалж” байна шүү дээ.

-Саяхан хэвлэлийн хурал зохион байгуулаад байсан. Гэнэт тэгэхээр тань гайхсан шүү.

-Хуулийн байгууллагаас ав лига, хүлээлт хоёрыг зайлуулъя гэж арга ядсандаа л ийм хурал хийж байна шүү дээ. Хүмүүс их хурлын 76 гиш үүнийг шударга байвал бүх юм болчих мэт ярьцгаадаг. Би харин эсрэг бодолтой байна. Хуульчид шударга байсан цагт л нийгэм цэвэршинэ. Би үүнийг биеэрээ мэдэрч яваа хүн. 2010 оны зургадугаар сард болсон зам тээврийн осол одоо хүртэл шийдэгдээгүй. Анх ослын га зарт ирсэн хүмүүс “Нөхөр Гал сансүх замын хөдөлгөөний ямар нэгэн дүрмийг зөрчөөгүй, нө гөө хүнийг эсрэг урсгалд орж хүний машин мөргөсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл өөрийгөө цагдаа гэж “тодроод” байсан өнөөх залуу “Дахиж дүгнэлт гаргуулна” гээд байсан чинь 50, 50 хувийн буруутай болгуулчихдаг юм байна. Тэгэнгүүт нь би гомдол гаргаад, дахиж дүгнэлт гаргуултал Галсансүхийн 100 хувь буруу болоод хувирчихсан. Анх ослын газарт ажилласан Ууган бат гэдэг цагдаагийн нө хөр тэй таараад, гурав дахь дүгнэл тийг нь үзүүлсэн чинь “Дандаа хурандаа нараар дүгнэлт гаргуулчихаж. Наадах чинь арын хаалга сайтай цагдаа юм байна” гэсэн. Тэгээд л би одоо өөрөө буруудчихаад байж байна.

-Сонгууль дөхөхөөр янз бүрийн шалтаг гаргаж ирээд, хэвлэлийн хурал зохиож олны анхаарлыг татах гэсэн нөхөр олширдог.

-Нийгэмд бугшсан бузар булайг арилгахаар дуугарч байгаа бол сайн хэрэг. Ийм байхад бүгд бухимдах нь аргаг үй шүү дээ. Гэхдээ би нэг л зүй лийг боддог. 2008 оны дол дугаар сарын 1 юу ч биш, магадгүй энэ сонгуулийн дараа иргэний дайн бүү гараасай гэж.

-Та өөрөө Ардын намын гишүүн байх аа. Хэзээнээс, ямар учраас энд хүчин зүтгэсэн юм бэ?

-1996 оны сонгуулийн дараа хуучин МАХН-д гишүү нээр элссэн. Тэр үед би “Ардын эрх” сонинд сурвалжлагч бай сан. Залуу ч байж. Ху нам ын цагаан байрны өмнүүр өнгөрч яваад харсан чинь их өрөвдөлтэй санагдсан юм аа. Багширч байдаг машин тэрэг нь ч байхгүй, үүдэнд нь ганц нэгхэн “УАЗ-469” зогсчихсон байхыг хараад шууд элсэхээр шийдсэн. Жижүүр нь “Сонгуульд ялагдсан намд элсдэг хачин хүүхэд вэ” гээд инээж билээ.

-Та хэн нэгнээс өөр байхыг хүсдэгээ хэзээнээс мэдрэв?

-Арван настайдаа шүлэг бичиж эхэлснээс хойш мэдэрсэн гэхэд болно. Бусдаас өөр байхыг хичээхдээ бус, зүгээр хувь тавилан минь энэ юм болов уу. Хорин есөн жил заримд нь “гажиг” хэмээн дуу дуулж амьдарлаа. Надад дургүй хүн олон байдаг. Би ямар тэдэнд “Үгүй ээ, надад дуртай бол” гэлтэй биш.

-“Гол” газраа архины шил бариад авахуулсан нүцгэн зургаа номынхоо нүүрэн дээр гаргах зориг таны залуу насных уу?

-“Хүн судлал” нэртэй ном гарах болсон чинь зураг чи мэглэл хэрэгтэй гэтэл надад нүцгэнээрээ зургаа авахуулж өгөх хүн олддоггүй. “Чи миний ном ын хавтсан дээр нүцгэн зураг авахуулаад өг” гэлтэй биш. Цаад хүмүүсийн тавьсан шаард лагыг биелүүлсэн, тэгээд л тэр. “Хар сарнай”-гийн Амараа бид хоёрын хувьд энэ бол байнга яригддаг сэдэв.

-Гаж гэгддэгийн хувьд одоо харин танаас тийм зориг гарах уу?

-Үгүй ээ үгүй. Сэтгэлгээ гэдэг өөр юм. Хэлбэрдэх гэдэг бас өөр. Би л өвөрмөц хүн гээд балайраад байвал хүний элэг доог болно биз дээ. Хөгширч үхэх гэж байж.

-МҮОНТ-ийн “Шинэ цаг” яруу найр гийн уралдаант нэвтрүүлгийн шүүгчээр ажил ласан. Та шинэ цагийнхнаас юу хүлээж байна вэ?

-2010-аад оны яруу найргийн төлөөлөл залуу чуудаа харж байхад нэг их гомдмоор юм байна аа. Бид ч гэсэн эдний насан дээр Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар юу юм гэж бодож л байсан. Тэрэн шиг эд маань Галсансүх юу юм гэж бодох л байх. “Бидний үед ийм байгаагүй юм” гэж хүн залуу үеэ муулдаг шиг би тэгэхгээгүй. Гэхдээ одоо манайханд байгаа том дутагдал шүлгээ сайн бичихийг бодох бус хурдхан олны өмнө гарч, алдаршихыг хүсдэг. Энэ тухай би цөөнгүй удаа үглэж хэлдэг. Миний багш Н.Нямдорж хэмээх сайхан яруу найрагч байлаа. Би тавдугаар ангиасаа эхлээд сургуулиа төгстөл зуны амралтаараа Эрдэнэт явж, энэ хүний дэргэд шүлгээ бичдэг байсан. Өдөрт нэг шүлэг бичүүлээд, “Олон дахин хуулж бич, тэгэх тоолондоо нэг үгийг засаж бай” гэдэг. Гуч, дөчин удаа хуулж бичихэд үг бүрийг нь зассаар нөгөө богинохон шүлэг чинь орой гэхэд шал өөр болчихдог. Зовооно гэхэд хаашаа юм, ямар ч гэсэн энэ сургуулиар би хүмүүжсэн. Шүлгээ засаж сайжруулахын оронд хүмүүст өөрийгөө харуулахыг гол болгоод байна. Дээрээс нь энэ үеийнхэн ном огт уншихаа больжээ.

-Хүнд харагдах, олны сонирхлыг татах тал дээр танд ч гэсэн PR байдаг л биз дээ?

-PR гэх нь хаашаа юм. Тухайлбал, Б.Лхагвасүрэн гуайг үсээ ургуулж эхэлснээр “Яруу найрагчид ийм байдаг юм байна” гэх ойлголт төрсөн ч юм бил үү. Энд нэг дурсамж хэлэ хэд, дөрөвдүгээр ангид байхдаа би Хэнтий аймгаас ирээд, тавын дэвтрийг дуустал бичсэн шүлгээ Б.Лхагвасүрэн гуайд үзүүлэхээр Монголын радиогийн үүдэнд өдөржин болж билээ. Танихгүй боло хоор урт үстэй хүн гараад ирэхээр л “Та Лхагвасүрэн гуай мөн үү” гээд гүйж очно. Тэр үед энэ эрхэм тамхиа т атангаа шүлгүүдийг минь уншиж байснаа “Бичээд бай, хүү минь, бичээд бай” гэчихээд явж билээ. Энэ хүнийг би агуу яруу найрагч гэж хүндэлдэг. Энэ цаг үеийнхнээс ямар ч гэсэн үлдэх хүн. Би “Лхагвасүрэн гуай” гэдэг. Хүмүүс Бавуугийн Лхаг васүрэнгийн шүлэг гээд л томордог юм билээ. Хүндлээд шүлгийг нь унших гэж л байгаа бол ядаж гуайлах хэрэгтэй шүү дээ.

-Та хожим ямархуу өвгөн болсон байх бол?

-Би хийх юмгүй, гадаа нарлаад сууж байгаа өвөө, эмээ нарыг хараад их өрөвддөг. Хөгш чүүлээ юм хийсэнгүй гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ би өвгөн болоод нүд маань сохорчихгүй бол ямар ч гэсэн шүлгээ зогсолтгүй бичиж, ном унших болно. Надад шатар, даалуу тоглох зав гарахгүй. Харин ч жинхэнэ юм хийх нас гэж бодож байна. Өтөлсөн ч хийх ажилтай хүн шүү, би. Одоо бол талхныхаа мөнгөний төлөө явж байна. Тэртээ тэргүй улс надад тэтгэвэр өгөхгүй нь ойлгомжтой. Хятадууд шиг авсны х аа мөнгийг хүртэл бэлдэх хэрэгтэй биз дээ.

-Хүний буруу, зөвийг шүүх эц сийн зогсоол болох үхлийн тухай юу гэж боддог вэ?

-Өчигдөрхөн таван настай хүү минь надаас “Аав, аа би хөгшрөөд үхэх үү” гэж асууж байна. Таван настай хүүхэд хүртэл үхлийн тухай бодно гэхээр энэ бол мөнхийн сэдэв.

-Тийм жаахан амьтан юу гэж төсөөлж байгаа юм бол?

-Би харин тэгж асуусан. Гэтэл “Би үхвэл энд байхгүй болчихно. Тийм учраас хөгшр өөд үхэх үү” гэсэн. Тэгэхээр нь “Заавал хөгшрөх албагүй. Чи залуудаа ч үхэж болно” гэж хариулсан. Миний бодлоор үхэл бол айгаад, сүйд болоод байх зүйл биш. Үхэхээсээ өмнө бүхнийг амжуулна гэж би яардагг үй. Үхлийн талаар би 90- ээд онд “Салах ёс” гэдэг сонин хүртэл гаргаж байлаа.

-Тэгвэл үхэхгүй юм шиг шуналтаж байгаа хүмүүст та юу хэлэх вэ?

-Манай нэг найз “Эрэл”-ийн Эрдэнэбат мэтийн хүмүүс Монголын ард түмэнд өдөрт гурван удаа сунаж мөргөж байвал таарна” гэж хэлдэг. Үүнийг би шуналын тухай ойлголтын хамгийн зөв илэрхийлэл гэж боддог. Монголын ард түмний баялгаар хөл жиж байгаа, бидэнд мах, талх, архи худалдаж байгаа бүх шуналтан нүглээ нимгэлэхийн тулд өдөр бүр мөргөж байх ёстой.

-Хүн болгон мууг нь илүүтэй харж байгаа энэ нийгмээс танд магтах зүйл байна уу?

-Байлгүй яахав. Сонгууль дөхөөд ч тэр юм уу, өнөөдөр “Монголыг хэн сайн муулах вэ” гэдэг уралдаан зарласан юм шиг л хүмүүс бүгдийг доош нь хийгээд байх боллоо. Бүх хүн улс төр яриад эхлэхээр энэ нь солиорол болж байна. “Төр засаг юу ч хийхгүй байна” гэх юм. Төр юуг нь бэлдэж өгөх ёстой юм. Тэр хүмүүс төрийн өмнөөс амьдрах гэж ирээгүй биз дээ.

-Эмэгтэйчүүд таны амьдралд том орон зай эзэлнэ биз?

-Эмэгтэй хүнгүйгээр эрч үүд бид чинь хаа холдох билээ. Тийм учраас би “Нисванис” хамт лагт “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” гэ дэг дууны үг зохиож өгсөн. Тэнд миний эмэгтэйчүүдийг үзэх үзэл тэр чигтээ багтсан. Эмэгтэй хүн ухаантай байхад л болно. Өнөөдөр би ээжгүйгээр, эмээгүйгээр, эхнэргүйгээр яах билээ. Гурван Э-д би их хайртай.

-Өнөөдөр монгол эрчүүд арчаагүй байгаа учраас эмэг тэйчүүд бие дааж амьдралаа авч явах гээд гэр бүл салах боллоо гэдэг. Та санал нийлэх үү?

-Монгол эрчүүд арчаагүй гэдэгтэй хэзээ ч санал нийлэхг үй. Харин ч тэд ухаантай тул даа энэ улс орныг авч яваа юм биш үү. Тэгш эрх, жендерийн асуудал гэдэг улс төрд орсон мөнгөтэй авгай нарын ярьдаг зүйл. Өнөөдөр Монголын хамаг л ухаантай, чадалтай эрчүүд гадагшаа гарлаа гэдэг. Би тэднийг урвагч гэж хэлнэ. Баян чинээлэг болохоор нь эх орондоо эргэж ирэх юм гэнэ. Тэгээд бас насны эцэст Монголдоо ясаа тавина гэдэг. Монгол оршуулгын газар уу. Бидний бүтээж цогцлоосон сайхан бүхэн дээр тэд ирээд, ясаа тавих гэнэ. Үр хүүх дээ гадаадад боловсрол эзэмшүүлээд, сайхан хүн болгоно гэж тэд ярьдаг. Эц сийн эцэст тэр хүүхдүүд нь хэзээ ч Монголд ирэхгүй шүү дээ. Гадаадаа шүтсэн амьтад л өсөж томорно.

Галсансүхийг багадаа үлгэр жи шээч хүүхэд байсан гэж сонсоод гайхаж билээ. Гэтэл тэрбээр хичээл тарсны дараа хүүхдүүдийг зүлгэн дээр явуулахгүй гэж эргүүл хийдэг, өглөө эрт бо соод хичээлээсээ хоцордог хүүх дүүдийн гэрийн гадна бүрээ үлээж сэрээдэг, 07.00 цагт Мон голын радиогоор сурагчдад зориулсан нэвтрүүлэг явангуут бичиж аваад, өдөр хичээлийн зав сарлагаар ангийнхандаа уншиж өгдөг байжээ.

Л.ГАНЧИМЭГ

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих