Женифер Лопез тайзан дээр уйлав
17 жил ханилсан нөхрөөсөө салж хоёр хүүтэйгээ үлдсэн дуучин Женнифер Лопез бямба гаригт Коннектикут хотын Сан Арена тайзнаа тоглолт хийх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй уйлсан байна. Женнифер Лопез “One Love” нэртэй хайрын дуу дуулсны дараа үзэгчдэд хандан “Би та бүхэнд хайрын тухай өгүүлдэг энэ дууг сүүлчийн удаа дуулах гэж байна.
Энэ дууны үгийг зохиож байсан үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн. Бид энэ шоугаар жинхэнэ хайрын тухай өгүүлэхийг хүссэн. Харин дуулсан дуунууд маань миний амьдралын хамгийн эгзэгтэй үетэй холбоотойг би анзаарлаа. Энэ бүгд хайр дурлал, бас өөрийгөө хайрлах тухай юм. Амьдралд гайхалтай сайхан бас таагүй үе байдаг. Хэцүү үед ээж, гэр бүлийнхэн минь надтай хамт байдаг. Харин би ихрүүдийнхээ төлөө хүчтэй байх ёстой болж байна” хэмээн ярьсан байна.
Тоглолтод түүний хуучин найз залуу Крис Жадд болон П.Дидди нар бүжигчдийн хамт оролцсон ажээ. Женнифер Лопез дуучин нөхөр Марк Энтонигоос салаад удаагүй байгаа бөгөөд түүнийг сүүлийн үед “A team” кинонд хамт тоглосон жүжигчин Брэдли Купертэй болзож байгаа хэмээн хэвлэлээр бичих болсон. Харин Женнифер Лопез үүнийг няцааж, Брэдли Купер бид хоёр зөвхөн найзууд хэмээн тайлбарласан байна.
URL: