“ХАР САРНАЙ” ХАМТЛАГЫН АМАРАА ҮХЛИЙН ИРМЭГ ДЭЭР БАЙНА

5cdf2e46d86784ed97b1c21e1ef39350ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь Хар сарнай хамтлагын ахлагч Амарааг сэхээнд ортол нь зоджээ.  Гэмт хэрэг явдал: ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн HOME PLAZA худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д 2016 оны 11 -р сарын 23-ны оройн 19:00 цагийн үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр болсон байна. Тус арга хэмжээнд БНХАУ,ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд зэрэг олон тооны хүндэт зочид уригдан ирсэн байжээ.

Цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөжээ. Тэрээр дуулж дуусаад хас тэмдэг бүхий улаан дээлээ тайлж, хувцсаа солин хүмүүстэй хамт дуулан, цэнгэсэн байна. Ийнхүү оройн 23 цагийн орчимд Амараа тус байгууламжаас хас тэмдэг бүхий дээлээ өмсөөд гэртээ харихаар гарахад согтож мансуурсан ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь түүний араас гүйн гарч Архины шилээр толгойн тус газарт нь цохиод ухаан алдуулсан. Ухаан алдан , газарт унасан түүний дээрээс А.С нь тухтай нь аргагүй сандайлж суугаад нүүрэн тус газар нь зэрлэгээр балбаж, амь насыг нь хөнөөхийг завдаж улайран дайрч байхад нь ONE EVENT HALL-ийн хамгаалагчид гүйлдэн очиж, салган холдуулжээ. Энэ бүх үйлдэл тус газрын хяналтын камерт дүрс бичлэгээр тод томруун бичигдэн үлдсэн уг хэргийн хөдлөшгүй баримт болсон байна. Амраагийн бие одоогоор маш хүнд байгаа бөгөөд ГССҮТ-д эмчлүүлж байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэст Б гэгч байцаагч шалгаж,  хэрэгтэн этгээд гадуур сул чөлөөтэй ажлаа хийж байгаа аж.

Б.Шоовдор

Эх сурвалж: Tug.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 December 2016

Оросуудтай Хай Гитлер гэж мэндлээд алуулангаа алдсан гэсэн шүү мангар бацаан гохь нь ш дээ

Нэр: mongol Огноо: 2 December 2016

davartsan orsuud zailaasai.

Сэтгэгдэл бичих