ТҮК-ийн ажилчин ажлаа хийж байхдаа амиа алджээ
ХХЕГ-ын хашаанд хог ачиж явсан ТҮК-ийн ажилчин энэ сарын 26-нд золгүйгээр амиа алджээ.
Тэрбээр хог тээвэрлэдэг автомашиныхаа өргөгчийн татлаганд толгойгоо хавчуулснаас газар дээрээ нас барсан аж.
Мөн энэ өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид бичил уурхайд унаж, гэмтсэн Б гэх залууг аварчээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн харьяат, 27 настай Б тус дүүргийн III хорооны нутаг дахь Э-ийн бичил уурхайгаас нүүрс олборлож байсан аж. Гэтэл өргөгч чингэлгийнх нь ган татлага алдуурч, цооногт унасан байна.
URL: