ЧӨЛӨӨТ БӨХИЙН КЛУБҮҮДИЙН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

8526Чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ өнөөдөр Украин улсад эхэллээ.

Гурав дахь удаагаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж

“Арслан” клубийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, “Харгант-Цамхаг” клубийн дасгалжуулагч Жамсрангийн Дандар нарын удирдлага дор “Арслан”, “Харгант цамхаг” клубийн хамтарсан баг оролцож байна.

Манай залуус “В” хэсэгт Украин, Бларусийн багтай учраа таарлаа.

 

ДАШТ-д өнгөрсөн жил “Хасу-Мегастарс” клубийнхэн өрсөлдөж, 15 багаас VIII байрт шалгарсан.

Монголын багийн бүрэлдэхүүн:
57 кг: Занданбудын Занабазар /“Арслан” клуб/
61 кг: Сармандахын Билгүүн /“Арслан” клуб/
65 кг: Хуягбаатарын Хишигбат /“Арслан” клуб:
70 кг: Даваацэрэнгийн Хатанбаатар /“Арслан” клуб“/
74 кг: Батчулууны Анхбаяр /“Харгант-Цамхаг” клуб/
86 кг: Төмөрбатын Мөнгөншагай /“Харгант-Цамхаг” клуб/
97 кг: Өлзийсайханы Батзул /“Хангант цамхаг” клуб/
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо /“Харгант-Цамхаг” клуб/


URL:

Сэтгэгдэл бичих