ХОЙД СОЛОНГОСТ ГАШУУДАЛ ЗАРЛАЖЭЭ

olloo_mn_1480389381_583bd128c461880f318b4567Дэлхийн хамгийн хаалттай орон гэгддэг БНАСАУ-д  Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро агсан нас барсантай холбогдуулан өчигдрөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарласан байна. Пхеньян дахь метроны буудлын шилэн мэдээллийн самбарт наасан Хөдөлмөрийн намын төв хэвлэлд Фидель Кастрогийн нас барсантай холбоотой гашуудлын үгсийг бичсэн байх ажээ.

Мөн төрийн байгууллагуудын дээр хатгасан далбаагаа хагас бөхийлгөн хүндэтгэл үзүүлсэн байна.  Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун гашуудлын мэдэгдэлдээ “Фидель Кастро агсныг АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг хамтын тэмцэлийн холбоотон хийгээд БНАСАУ-ын дотны анд, нөхөр байсан” гэжээ.

Гэхдээ Фидель Хойд Солонгос улсад нэг удаа ч айлчлал хийсэн удаагүй юм.
Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих