ГАЗРЫН МАРГААНААС ҮҮДЭН 4 ХЯТАД ИРГЭНИЙГ ХӨНӨӨСӨН ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООЖЭЭ
БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах оронд газрын маргаанаас болж жирийн өвөр монгол хүмүүс болон хятад иргэдийн хооронд газрын төлөө жинхэнэ дайн дэгдэж ,сүүлийн үед энэ нь улам бүр ширүүсэх болжээ.
Олон арван жил мөрөөрөө мөөмөө унжуулж ирсэн жирийн өвөр монголчууд өөрсдийнх нь өвөг дээдэс олон мянган жилийн турш мал сүргээ тааваараа хариулж байсан, ариун дагшин газар шороон дээр нь урд зүгээс ирсэн “хань үндэстнүүд” дураараа дургиж,дунд чөмгөөрөө жиргэн социализмын үеийн урт цагааны дэргэдэх“шар дэлгүүр”гэгчид дэнжийн мянгын хятадуудын зардаг байсантай адилхан элдэв янзын хужаа ногоо тариалан,бас газар шороог нь сэндийчэж, уул уурхай ажиллуулж байгаад маш их эмзэглэж байгаа бөгөөд хэдийгээр Хятадын Засгийн газар өвөр монголчууд болон хятад иргэдийн хоорондох энэхүү газрын төлөөх зөрчил маргааныг чадлаараа нууж хааж байгаа ч тус бүс нутагт сөөм газар шорооны төлөө аль хэдийн аймшигтай дайн дэгдээд удаж байгаа ажээ.
Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр энэхүү аюултай байдлын улмаас сүүлийн үед өвөр монгол ,хятад иргэдийн аль аль талаас нэлээд олон тооны хүмүүс амь үрэгдсэн мэдээлэл байна. Саяхан Хятадын We Chat мэдээлийн сайт өвөр монголын үзэмчин хошууны жирийн нэгэн малчин залуу Н.Үнэнч малын бэлчээрийн маргааны улмаас 4 хятад иргэний амь насыг хөнөөсөн талаар мэдээлжээ.Энэхүү аймшигтай мэдээ Хятад улс төдийгүй хөрш ар Монголын иргэдийг ч мөн сэрдхийлгэсэн бөгөөд одоогийн байдлаар Н.Үнэнчийг Хятадын цагдаа нар баривчлаад байгаа юм байна.
Баттай мэдээгээр бол түүнд Хятадын шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноох нь тодорхой болсон гэнэ. Гэхдээ тус бүс нутаг дах өвөр монгол иргэдийн хэлж байгаагаар иймэрхүү явдал жилээс жилд маш их нэмэгдэж байгаа ажээ. Нэгэн өвөр монгол хүн энэ талаар сэтгүүлчэд өөрийн сэтгэгдлээ хэлэхдээ : монголчууд бидний хувьд эрт дээр үеэс мал аж ахуй эрхэлж ирсэнард түмэн ,энэ газар шороо бол бидний төрөлх эх нутаг минь төдийгүй,биднийг тэжээн тэтгэж ирсэн эх орон минь юм шүүдээ хэмээн нулимас дуслуулан байж өгүүлжээ.
Ж.Дорж
URL: