Дөрвөн хүний аминд хүрсэн “хорт” шингэнийг Хятад эмэгтэй оруулж ирсэн нь тогтоогджээ

5013

Өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Зөв боломж” компанийн гэрээт ажилчид Спирт шиг шингэнийг хуваан хэрэглэнэ хордож дөрвөн хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруубал, “Зөв боломж” компанийн гэрээт ажилчид “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өрмийн 3-р ангийн төв кемпд ажил үүргийн хуваарийн дагуу бараа материал буулгах явцдаа цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл олж, түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлогод орсон байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр хордлогын улмаас иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барсан аж. Харин сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа 2 иргэний бие тогтвортой хүндэвтэр, 3 нь дунд гэсэн байдалд шилжсэн бөгөөд үлдсэн иргэдийн хувьд ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байгаа гэнэ. Тэдний ууж хордсон шингэн зүйлийг Хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээсэн байна. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ. Үүнд нь этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд орсон байдаг байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих