“Монроуд” төлбөрт төлөх 500 саяа “Тэс петролиум”-ээс буцааж нэхээд бүтэлгүйджээ
Сонгуулийн өмнө АН-ын хоёр том нэр дэвшигч шившиг болох шахсан. Нэг нь архи ууж тамхи татаж сексийн тухай ил задгай ярьж байсан “Монос”-ын Л.Эрдэнчимэг бол нөгөө нь их хэмжээний өр зээлтэй гэх “Монроуд”-ын гэх Б.Гарамгайбаатар байсан. Их хааны нутгийх гэдгээрээ нэг мандат илүү авдаг Хэнтий нутгийн алдарт бизнесмэний компани үүсгэн байгуулсан “Монроуд” нь “Тэс петролиум”-д 506 саяын шатахууны өртэй байжээ. Одоо ч хэвээрээ байгаа гэнэ. УИХ-д нэр дэвшээд унасан Б.Гарамгайбаатар нь “Монроуд” компанийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүр АТГ-т мэдүүлсээр ирсэн. Тэгвэл “Монроуд”-иас 506 сая төгрөгийг гаргуулан “Тэс петролиум”-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. Гтэлэ тухайн үед Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн 41-р тойрогт нэр дэвшиж байсан. Харин “Тэс петроулим” нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “…нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байна гээд Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн мэдэгдлийг СЕХ-нд хүргүүлж байсан.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Алдарт Факт.Мн гуай мэдээний хулгайгаа зогсоогоорой