Өвөлжилт 52 суманд хүндэрч, 38 суманд хүндэрч болзошгүй байна

1480380737583cd14138661Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх зэрэг цаг үеийн шинжтэй зарим зардалд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс зарим аймагт 50-100 сая, нийт 1,1 тэрбум тэрбум төгрөгийг хуваарилж, санхүүжилтийг  Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах агуулах, саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгалаа.

Өнөөдрийн байдлаар  манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан зарим газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см байгаа юм. Олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр 13 аймгийн 53 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндэрсэн, 13 аймгийн 38 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

Мөн 12 дугаар сарын гуравдугаар 10 хоногт огцом хүйтэрч, 2017 оны нэг, хоёрдугаар сар болон хаврын саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас урьдчилсан прогноз гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Мөн хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулгыг сонсож, шаардлагатай санхүүжилтийг шийдэв. Түүнчлэн эрчим хүч найдвартай ажиллагааг хангах, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд нөөцлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


URL:

Сэтгэгдэл бичих