ЖИРГЭЭ: Нууцхан сэдхилийн үнэн /насанд хүрэгчдэд/
Нууцхан сэдхилийн үнэн.
Хааяаа хааяахан сэтгэл минь сэмрэх ёом Аяар аярхан амьдралд минь дэвжих ёомдаа гээл дууллаашдээ.
Уг нь миний биолоогийн нас чинь бузрын жаахан ш дээ. Надтай унтсан хүүхэнүүд нялх ногоо зулгаачлаал гэдийн. /гэтрүүлэг шүү/ Тэхдээ миний санаа бол зүгээр тавь гараад шиацан юм шиг байгаан.
Саяхан л хип хоп сонсоол хуруу гараа хүний нүдрүү хийчих нь холгүй салбаганадаг байсан би чинь сүүлийн хэдэн жилийн дотор зохиолын дууруу ямар аймаар орж байнаа.
Анх эхнэрээ жирэмсэн болоход нь хүү гаргаж өг гээл их дураараа байж. Тэгээл хүүгийн тухай бодоол “Хүү”-гийн тухай дуу дуулаал. Хоёр дахиа жирэмсэн болонгуут “одоо охин гаргаж өг” гээл. Миний охион сайн хүн болоорой Тэнгэртэйхэн яаавааарай гээл Насантогтох эгчийн дууг аяласан шээг явах жишээний. Тэгж явсаар байгаад гурван хүүхэдтэй болчихсон. Залуу байхад күээ мөн зоргоороо байж.
Одоо манай эхнэр жирэмсэн. Уг нь би хямралын жил гээд цагаан юм ховорхон л гаргасан санагдаад байгаан.
Саяхан манай найз “Шагжаа охин байгаасай гэж бодож байна уу, хүү байгаасай гэж бодож байна уу” гэж байна.
Би ч “одоо минийх л байвал болоо” гэж авсан.
Нас яваад ч тэрүү, олон хүүхэдтэй болж байгаа болоод ч тэрүү, чалх муудаад ч тэрүү “тийм ийм” хүүхэд гаргаж өг гэхээ больчихсон “миний л хүүхэд байвал болоо” гэж бодох жишээний. Хаянаагийн дуулсан дууг “Хэнийч биш зөвхөн минийл хүүхэд байгаасай” гээл өөрчилж дуулаал. Хөөрхөн хар сууж байгаа юмуудаа. 5 дахь хүүхэд дээр бол “Ойрхоноос л байгаасай” гээл. Ойрхоноос л жирэмслүүл болоо зүгээр.
Ахиад жирэмсэн болох бол Гүндалай ахын “Монголоороо байгаасайг” дуулаал нэг сум тавиал нтр. Монголоосоо л жирэмслүүл яадын зүгээр.
Тэгээд барахгүй бол “Өмөлзөж харамлах нутаг” бүр баларвал “Би дахин эргэж ирнээ, би дахин эргэж төрнөө” гээл үхэх байхдаа.
Манай удаан эхнэр чинь хүлэмжинд ногоо тарьдаг юм. Би жил бүр усалгааны системийг нь хариуцдаг том ажилтай. Энэ жил сонгуульд явсан хогуур усалгааны систем эвдрээд хамаг ургацаа алдчихсан. Манай найзууд энэ Шагж хүлэмжийн ургацаа алдсан ч хүүхдийн ургацаа тарьжээ гээл.
Жилийн дөрвөн улирал тэнэдэг ажилтай Геологич найз чөөгий Болдоо өчигдөр залгаж байна.“Чи одоо наад эхнэрээ тайван байлгахгүймаа, завсаргүй ажил хийлгээл, завсаргүй хүүхэд гаргуулаал”. Би хариуд нь “мань ч гайгүй байна чи хэрвээ тэнэдэггүй ажилтай байсан бол өдийд арван хүүхэдтэй байхгүй юу” гэсэн чинь утсаа тавьцан.Тэднийх гурван хүүхэдтэйл дээ.
Маниус шиг төрд ажиллаж одон шагнал авах хувьгүй хүмүүс ОДОНТОЙ болоол биз яадын. Дээшээ доошоо ярьж байгаад эхнэрээ төрийн ордонд оруулж ОДОН авхуулна гэж бодож байгаа. Тэгээд цаашид эхнэрээ нэрийг нь өөрчлөөд“Одноо” гэж дуудна. Ажлын хаалган дээр нь “Эхийн хоёрдугаар ОДОНТ Шагжийн эхнэр тэр” гээл бичүүлнэ. Яадын юугаар баян түүгээрээл гайхуулна.
ОДОН авахдаа хэлэх үгийг нь бэлдүүлж байгаа. Манай хүн тайзан дээрээс “4 хүүхэд гаргах нөр их хөдөлмөрийн ард хөлс хүчээ шавхан ажилласан миний нөхөр Шагж тэр сууж байна” гэнгүүт би бос ч ёслоол. Ард түмэн алгаа ташаал. Энэ ОДОН ард түмний минь ОДОН, та бүгдийн тус дэмээр авсан одон гээл би саакраал.
Би нээрээ хүүхэд хийдгээрэй “Авъяаслаг Монголчуудад” орчмоор л байгаан.
Шагж Гэлэн
URL: