“МОНГОЛ КОММЕНТ” НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧ М.БАТБИЛЭГИЙН ЭХНЭР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

5009

TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байсан юм.

Эмчилгээ амжилттай явж байна гэсэн таатай мэдээ  дуулгаж байсан ч харамсалтай нь  26-27 шилжих шөнө хүнд өвчний улмаас тэнгэрийн орноо зорьжээ. Зөөлөн эдийн хорт хавдартай гэж оншлогдcон бүсгүйн эмчилгээнд нь тарьдаг нэг удаагийн тариа нь 5.400.000 вонн буюу 9.500.000 төгрөгийн үнэтэй. 1 курс нь 6 удаа 21 хоногийн зайтай ордог хүнд эмчилгээ байсан аж.  Жил гаруйн хугацаанд эмчилгээ үргэлжилж хөл дээрээ зогсоно гэж байсан ч ийнхүү харамсалтайгаар тэнгэрийн оронд заларчээ.  Түүний хань, гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, хандивын аян өрнүүлсэн Монгол түмэндээ гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих