“Анод” банкны Хувь нийлүүлэгчдийн зээлийн хэмжээ 48 тэрбум төгрөгт хүрчээ
“Анод” банк дампуурч, тус банкны удирдлагууд эрүүгийн хариуцлагад татагдаад байгаа. Гэвч энэ хэрэг бүтэн жил сунжирч, өнөөдрийг хүртэл нэг тийш шийдэгдээгүй байна. 2010 оны есдүгээр сарын гучны өдөр тус банкнаас зээл авсан зээлдэгчдийн судлагааг эцсийн байдлаар гаргаж, их хэмжээний мөнгө авчихаад эргүүлж төлөөгүй, банк дампууруулсан эздийн нэрийг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар “Анод” банк 2908 харилцагчдаас 122.1 тэрбум төгрөгийн авлагатай байна. Гэвч их хэмжээний өр зээлтэй эдгээр харилцагчид мөнгөө төлөхөөс үргэлж зайлсхийж байгаа аж.
“Анод” банкны хувь нийлүүлэгчдийн асуудал өнөөдөр ч маргаантай байгаа. Уг банкийг үүсгэн байгуулах гэрээг 1998 оны аравдугаар сарын арвандөрөвний өдөр байгуулсан ажн. “Анод” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр, “Эрчим хүч-байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа, “Гүн төгөл“ ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир /одоогийн УИХ-ын гишүүн/ нар энэ гэрээнд гарын үсэг зуржээ. “Эрчим хүч-байгаль орчин” ХХК тухайн үед Эрчим хүчний удирдах газраас шатахууны төлбөр 454.800 доллар авсан аж. Энэ мөнгөнөөс “Эрчим хүч-байгаль орчин” ХХК 180 сая, “Анома” ХХК 150 сая, “Гүн төгөл” ХХК 100 сая төгрөгийг банкны дүрмийн санд шилжүүлсэн байна. Үүнээс гадна “Гачуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын 2003 онд тус банкны дүрмийн санд оруулсан нэг тэрбум төгрөг, иргэн Д.Наранбаатарын 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр гэрээ байгуулжээ. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг дүрмийн санд нь оруулсан байх юм. Харин “Алтжин” группийн охин компани болох “Цөлийн заг” компанийн ерөнхий захирал Г.Алтан нийт хоёр тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулжээ. Мөн “Түшиг” ХХК таван тэрбум, иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр болж. Гэвч хувь нийлүүлэгчид бүхий л хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь их хэмжээний зээл л авч байсан байх юм. “Анод” банкны хувьцаа эзэмшигч гэдэг хөшигний ард их хэмжээний санхүүгийн луйвар нуугдаж байсан нь өнөөдөр тодорхой болчихоод байна. Банкны санхүүгийн асуудал хүндэрэхэд банкны эзэд том том компанийн захирлуудтай хуйвалдан их хэмжээний хувьцаа зарж, эсвэл хувь нийлүүлэгч хэмээн зарлаж мөнгө оруулж ирдэг. Харин асуудал намжингуут нөгөөх хувьцаагаа бэлгэнд авч, оронд нь зээл гаргаж өгдөг байсан нь илрээд байна. Тийм ч учраас “Анод” банкны 122.1 тэрбум төгрөгийн зээлийн 39 хувь нь буюу 48.7 тэрбум төгрөг хувь нийлүүлэгчид болон тэдний ах дүү нарт ноогдож байна.
Банк дампууруулсан баячууд ба 2008 оны УИХ-ын сонгууль
Дээрээс нь тус банкнаас олон тэрбум төгрөг зээлж, өвдөг сөхрөхөд нь чамгvй хувь нэмэр оруулсан зээлдэгчдийн дунд УИХ-д нэр дэвшсэн эрхмvvд ч байна. Тухайлбал АН-аас УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар. Тэрээр “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” гэдэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yvний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийн нэр дээр авсан байна.
“Ар Пи Эм” ХХК-ийн нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдvгээр сарын 13-нд олгожээ. Мөн тус компани 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өртэй. Банкны зvгээс эдгээр зээлийг хэвийн гэж vзэж байгаа ч, хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулжээ.
“Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдvгээр сар, зургадугаар сард гарсан байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. ““Монроуд” буюу Б.Гарамгайбаатарын зээлийн хэмжээ 13,4 тэрбум төгрөг. АН-ын YЗХ-ны гишvvн. “Анод”-ын ТУЗ-ийн гишvvн намын гишүүн энэ эр 2008 оны сонгуульд элбэг гурван тэрбумыг нь зарчихсан гэж зарим хүн ярьж байна билээ.
URL: