Тэр Барселонд удах уу?

2016-09-02T003652Z_1560034598_S1AETYWTQIAC_RTRMADP_3_SOCCER-WORLDCUP-ARG-URY-pic4_zoom-1500x1500-99733Каталонийн баг түүнийг багтаа үлдээх гэж өнөөг хүртэл хүссэн мөнгийг нь өгч, хэрэгтэй цагт нь гэрээг нь сунгаж байгаа. Харин энэ удаад Барса өөрийн хамгийн том одыгоо авч үлдэх нь өмнөхөөс ч илүү төвөгтэй болж ирлээ. Учир нь асуудлын гол нь дан ганц мөнгө биш болсон.

Испанид 2 л талыг баримтлагч сонин байдаг гэхэд хэлсдэхгүй. Мадридын сонинууд Мессийг 2018 онд Барсаг орхиод Бегиристиан, Пеп нар дээрээ очино гэж байхад Каталонийн сонинууд “#10″-ыгаа ямарч асуудалгүй үлдээнэ гэж бичсээр…
Одоогоор Барсагийн удирдлагууд хэд хэдэн тамирчдынхаа гэрээн дээр сууж байгаа бөгөөд тэр нь дуусмагц Мессигийн гэрээг сунгах ажилдаа орно гэнэ. Энэ удаад сүүлчийн гэрээ байх бөгөөд ойролцоогоор 5 жилийн асуудал яригдаж байгаа гэж байгаа. Харин Мадридын сонинууд 30 гарсан хүнд 20 гарам саяыг тэнэг л биш бол өгөх олон жилийн гэрээ байгуулахгүй гэсэн. Арабын Шейх ч ийм тэнэглэл үйлдэхгүй гэж байна. Хариуд нь Спорт сониний сүүлд гаргасан мэдээ түр хугацаанд ч гэсэн давалгааг намжаасан нь Барсагийн шинэ спонсор Ракутэний төлөөлөгчтэй хийсэн ярилцлага байлаа. Каталонийн баг Японы компанитай 2021 он хүртэл гэрээлсэн бөгөөд Катарчуудын өгдөгөөс даруй 2 дахин илүүг авахаар болсон байгаа. “Месситэй бид удаан хугацааны гэрээ байгуулна. Энэ тал дээр өөр ярих зүйл байхгүй.”

Гэвч үнэн хэрэгтээ асуудлын гол нь мөнгөндөө ч биш бололтой. Барса ба Мессигийнх хоорондын харилцаанд Одоогоор ямар нэг сэв суугаагүй бөгөөд үл ойлголцол ч алга. Харин нөгөө талд байгаа асуудалыг хурцатгагч нь Испани. Тодруулах юм бол татварын асуудал. Сүүлийн жилүүдэд Мессигийнхэн Испанийн талд хууртагдсаар байгаа гэж Аргентин, Испанийн иргэншилтэй Мессигийнхэн үзэж байна. Олон нийтийн дунд газар авсан энэ асуудалд олон нийт хэрхэн хандаж байгаа вэ гэвэл: Мессигийн аав татвараас зайлсан, нөгөөдүүл нь барьсан. Одоо Мессигийн тал хариуцлага хүлээх ёстой гэх. Харин Мессигийн тал тэс өөр байр суурьтай байгаа нь: Испанийн татварын алба Мессийг шалдаа буутал нь “саахаар” шийдсэн, тоглогчид илүү татвар төлүүлэх тал дээр хуулиа гуйвуулсан бодлого барьж байгаа гэжээ.

Одоогоор шүүхээс Мессигийн аавд 21 сарын ял төлөвлөөд байгаа бөгөөд 4 сая еврогийн хохирол учруулсан гэж үзжээ. Энэ мөнгөнөөс тодорхой хэмжээг нь Мессигийн гэр бүл төлөөд эхэлсэн. Гэхдээ асуудлын гол учир нь бүр гүнзгийд оршино.
Мессигийн гэр бүлийнхний болон өмгөөлөгчдийн үзэж байгаагаар Испанийн хууль нь эрх тэгш бус ажиллаж байгаа гээд үүнийг тодорхой гэрчтэйгээр холбон тайлбарлаж байгаа нь асуудлыг бүр ээдрээтэй болгосон.

Одоогийн Испанийн Хааны дүү Элена нь Испанидаа маш нэр алдартай нэгэн бөгөөд бизнесийн болон бусад олон салбараас их хэмжээний ашиг орлого олдог. Гэтэл Месситэй харьцуулахад ихэнх татвараас чөлөөлөгдсөн байдаг ажээ. Испанийн хууль дүрмэнд татвар төлөгчийг иргэншилээр нь ялгаварлдаггүй бөгөөд их хэмжээний ашиг орлого олж байгаа хуулийн этгээд бүр адилхан төлөх ёстойг заажээ. Тэгвэл Мессигийн гэр бүлийн эсрэг энэ хууль дүрэм эсрэгээрээ байгаа. Энэ бүхнээс үүдээд тухайн улсын татварын хууль дүрэм, онцлогууд яригдаад 3 жил болж байна. Үр дүнд нь Месси Их Британийг сонгох нь хамгийн зөв зам болохыг өөрсдийнх нь зүгээс үзүүлж буй хариу үйлдлүүдээс харж болно гэжээ. Месси үнэхээр л Испанид гомдолтой явдаг бол яагаад асуудалгүй Англид очиж болохгүй гэж. Тэнд аав дээр нь байсгээд л 7 оронтой тооны нэхэмжлэх ирэхгүй, Барсатай байгуулсан гэрээнээс хамаагүй ашигтай гэрээг ч Шейкүүдээс авна.

Ямартай ч Месси 2018 он хүртэл хаашаагаач хөдлөхгүй л болов уу. Барсатай байгуулсан гэрээний дагуу өөр баг энэ хугацаанаас наана тоглогчийг авахыг хүсвэл 250 сая евро төлөх ёстой. Дор хаяж 3 жилийн гэрээ сунгах асуудал яригдаж байгаа хойно Месси ч тийм амар өөр багийг сонгохгүй нь ээ.

 

https://www.facebook.com/amarsaikhan.enkhboldbaatar/posts/1070162963112904?__mref=message_bubble

 


URL:

Сэтгэгдэл бичих