Т.Бадамжунай дэд сайд болох уу?

 172901748919eb4dgreat
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын эрэлд мордсон МАН-ынхан чамгүй хугацааны эцэст тус суудалд залрах хүнийг олсон. Тийнхүү өнгөрөгч долоо хоногт Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг энэхүү албан тушаалд томилоод байгаа. Харин тэрбээр одоогийн дэд сайдын суудлаасаа татгалзах хэрэгтэй болсон тул түүний оронд хэн томилогдох вэ гэсэн марафон МАН дотор хэдийнэ эхэлж, хэд хэдэн хүний нэр дуулдаад байна.

Тухайлбал, дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Д.Зоригт, Т.Бадамжунай нарын нэр сойгдож байгаа гэх хэдий ч Д.Зоригт өөрийн биеэр үүнийг үгүйсгэсэн билээ. Тиймээс дэд сайдын төлөө Д.Загджав, Т.Бадамжунай нарын дунд “ширүүхэн” өрсөлдөөн болох бололтой. Харин сүүлийн үед хэвлэлээр МАН-ынхан ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нь нэгдсэн гэх бор шувуу нисэх болов.

Т.Бадамжунайн хувьд өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан нэгэн бөгөөд намын даргатай хамгийн ойр байдаг улстөрчийн нэг. Тиймээс ч энэ удаа бялуу хүртэж, дэд сайдын суудалд залрах магадлал өндөр байгаа аж. МАН-ынхан Мэргэжлийн Засгийн газартаа мэргэжлийн, туршлагатай хүмүүсийг багтааж байгаа гэх. Т.Бадамжунайн тухайд дээрх тодорхойлолт нь төдийлөн зөрөхгүй ч багагүй хар толботой нэгэн гэдгийг мэдэхгүй хүн ховор болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих