Ажилчид нь хордсон компанийн үйл ажиллагааг зогсооно

d9f4fc7fdad15760great

Дорнод аймгийн Халх гол суманд байрлах “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна. Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи хэмээн уусан 24 өвчтнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байгааг мэргэжлийн багаас мэдээллээ.

“Зөв боломж” компани нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компани аж. Нийтдээ 200-300 ажилтан ажилладаг байна. Тус компани гарал үүсэл нь мэдэгдэхгүй химийн бодисууд ихээр ашигладаг байна. Тиймээс “Зөв боломж” компанийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих