Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл сонсоно
“Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан мөн хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж магадгүй гэсэн асуудлаар Хөгжлийн банкны удирдлага болон бусад албаныхныг АТГ-аас шалгаж байгаа билээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.
Хамгийн гол нь бондын мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, их хэмжээний мөнгийг хаана юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болсон, мөн зээл хэлбэрээр аж ахуй нэгж байгууллагуудад олгосон ч эргэн төлөлт байхгүй замхарсан гэх асуудлаар “их мөнгөний”хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногт Хууль зүйн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх Ажлын хэсгийн мэдээллийг сонсож хэлэлцэх аж.
URL: