ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан Монгол улсын иргэнийг зодож, хүнд гэмтээлээ

15207859_1463064150388161_100257314_nӨнгөрсөн мягмар гаригт One event Hall клубт монгол улсын иргэний биед ОХУ-ын элчингийн мэргэжилтэн хүнд гэмтэл учрууллаа. Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл баттай эх сурвалжаас авлаа. Тус клубын ажилтнуудаас энэ тухай лавлахад үгүйсгэсэнгүй. Их гүрнийг төлөөлөн монгол улсад ажиллаж амьдарч буй дипломат ажилтан ийм харгис балмад үйлдэл хийжээ. Монгол хүнийг эх нутагт нь гутаан доромжилсон, дээрэлхсэн балмад үйлдэл олон ч, ОХУ-ын элчин сайдын яамны мэргэжилтэн ийн ёс зүйгүй авирласан нь харамсалтай.

http://atg.mn/?p=29630


URL:

Нэр: irgen Огноо: 28 November 2016

Shuud horij shalga

Сэтгэгдэл бичих