Сирийн засгийн газрын цэрэг Ханано бүсийг эргүүлэн авав
Засгийн газрын цэргүүд мөн өдөр Хойд нутгийн хот болох Алеппо дахь цэргийн үйл ажиллагааны дунд чухал бүсийг эргүүлэн авлаа” гэж Сирийн арми 26-нд мэдэгджээ. Сирийн ГХЯ-ны орлогч сайд Файсал Мекдад Сири улсаас цэргээ татахыг Турк улсад шаардсан байна.
Сирийн армийн газраас мэдээлснээр “Сирийн босогчидтой ширүүн тулалдсаны эцэст Сирийн засгийн газрын цэргүүд Алеппо хотын зүүн хэсэгт байрлах Ханано бүсийг эргүүлэн авчээ. Ханано нь босогчдын эрхшээлд байсан хамгийн том бүс байсан юм. Сирийн засгийн газрын цэргүүд энэхүү бүсийг эргүүлэн авсан нь босогчдыг хүрээлэн устгахад ашигтай” хэмээн зарим хэвлэл мэдээлэл үзсэн байна.
Мөн өдөр Сирийн ГХЯ-ны орлогч сайд Файсал Мекдад Ливаны телевизд ярилцлага өгөхдөө “Туркийн арми Сирийн газар нутаг дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал Сирийн хурцадмал байдал сайжрахгүй. Турк энэхүү Сири-Туркийн өнөөгийн харилцаанд үүрэг харицулага үүрэх ёстой” гэжээ.
Н.Пүрэвжав орчуулав
ХОУР
URL: