Томуугийн вакцин хийж эхэлжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуугийн вакциныг өнгөрсөн баасан гарагаас эхлэн хийж эхэлсэн.
Вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет ачаалал ихтэй байгаа аж. Мөн вакциныг “СОС Медика Монголиа”, “Гранд мед”, “Интермэд”, “Улаанбатар Сонгдо” зэрэг хувийн эмнэлгүүдэд хийж үйлчилж байна.
Вакциныг аль болох эрт хийлгэж байж хүйтний улиралд томуугаас сэргийлнэ, жилд нэг удаа хийлгэж тухайн жилийн турш дархлаа тогтдог аж. Улмаар томуугийн вакциныг зургаан сайртайгаас гурав хүртлэх насны хүүхэд 0,25 мл-ээр, гурваас дээш насны болон насанд хүрэгчдэд 0,5 мл-ээр булчинд тарина.
URL: