“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II шатыг нэг сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ
Өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Сауле Герман улсад айлчлах үеэрээ Герман, Монголын яам хооронд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.
Энэ хүрээнд Герман, Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II шатыг нэг сая еврогийн санхүүжилтээр Монголд хэрэгжүүлэхээр болжээ.
Дэд сайд Ж.Сауле Герман улсын малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны тогтолцоог судалж цаашид хамтарч ажиллах талаар холбогдох албаныхантай уулзсан байна. Түүнчлэн тариалангийн даатгалын тухай хуулийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө авах чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: