Колумбын Засгийн газар болон “FARC” бүлэглэл энхийн гэрээ байгууллаа

_92641942_90d19918-c9e0-4745-9509-40b43e2a439bКолумбын Засгийн газар болон тус улсын хамгийн том “FARC” босогчдын бүлэглэл энхийн гэрээг шинэчлэн байгууллаа.

Өмнөх гэрээг 10 дугаар сарын 2-нд Колумбын ард иргэдийн дунд олон нийтийн санал асуулга явуулж, цуцалсан билээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолыг нийслэл Богота хотод зохион байгуулж, улмаар гэрээг Колумбын Конгрессын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн байна.

Энэ удаагийн гарын үсэг зурах ёслол өмнөх гэрээг байгуулах ёслолоос илүү нам гүн, даруухан болсон бөгөөд үүнд бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй 800 гаруй хүн оролцжээ. Картагена хотод болсон өмнөх арга хэмжээнд 2500 орчим хүн оролцож байжээ.

“FARC” бүлэглэлийн толгойлогч Родриго Лондоно буюу Тимоченко болон Колумбын Ерөнхийлөгч Мануэль Сантос нар энхийн гэрээг байгуулсны дараа гар барисан бол зочид босон, “бид чадлаа” хэмээн хашхирсан байна.

“Бид дайныг зогсоолоо. Тиймээс бид санал зөрчилдөөнөө соёл иргэншилт аргаар зохицуулах боломжтой боллоо” гэж Тимоченко мэдэгджээ.

Харин Ерөнхийлөгч Мануэль Сантос хэлэхдээ, “энэхүү шинэчилсэн гэрээ өмнөх гэрээнээс хавьгүй сайн болсон. Учир нь өмнөх гэрээнд байсан асуудлуудыг энэ гэрээнд залруулсан” гэсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих